Эргэн учрахад:18 нас

999 172 67
                                    

• • •

Йой! Нажаль, це зображення не відповідає нашим правилам. Щоб продовжити публікацію, будь ласка, видаліть його або завантажте інше.

• • •

Шалаар нэг шар айрагны хоосон шилнүүд хөглөрч, зочны өрөөнд тасарч унасан залуусын аль нэг нь чангаар хурхирч, хаа нэгтээ хэн нэгнийх нь унтраахаа мартсан сэрүүлэг дуугарна. Залуустай хамт байх ганц охин нь өрөөнөөсөө нүдээ нухлан гарч ирээд яршиг удах сэрүүлгийг унтраагаад утсыг нь буцаагаад шидэж орхив.

- Та нар одоо гэр орон луугаа яваач дээ! Хэд хонох гээд байгаа юм бэ? хэмээн Шуши орилоод хамгийн ойр байх Яаняаныг өшиглөхөд тэрээр цочин сэрээд арай хийн нэг нүдээ нээв.

- Lucas Time дуусаагүй байна хэмээн Сичэн хэлэхэд хажууд нь хэвтэх Тэн:

- Хая аа! Шуши угаасаа л ааш муутай биз дээ хэмээгээд нүцгэн цээжээ дэрээр хаав.

Күн толгойгоо барьсаар босож угаалгын өрөө орохдоо ванн дотор унтах Хэндэриг сэрээлээ.

- Босоорой! Орон дээр очиж унт! хэмээнэ. Хэндэри босон угаалгын өрөөнөөс гараад Лукасын өрөөний орон дээр унтах Шиажүний хажуугаар орж хэвтэв.

- Юу нь Lucas time бэ? Ууж идэх арга нь бүр л нарийсаад байх юмаа. Ах өглөө гараад явчихсан. Та нар ч бас яв!

- Тэгээд орой ирээд үргэлжлүүлж ярьдаг юм байгаа биз дээ? Яг гоё хэсэг дээрээ зогсчихсон байгаа хэмээн Яаняаныг хэлэхэд Шуши толгой руу нь цохиод:

- Гоё хэсэг гэнэ шүү! Кино үзээд байгаа юм уу та нар! гэж уурлахад угаалгын өрөөнөөс Күн:

- Хаана явж байгаа билээ? хэмээн асуухад:

- Уулзах гээд очсон чинь найз залуутай болчихсон байсан байх аа. Тэгээд 2 жил энүүр тэрүүгээр байж байгаад 18 настайдаа эргэж уулзсан гэсэн байх аа хэмээн Сичэн хэлэв.

- Дараа нь юу болсныг сонсохгүй бол тайван ч унтаж чадахгүй юм байна хэмээн Лукасын өрөөнөөс Хэндэриг орилоход Шуши элгээ тэврэв.

- Энд бүр мөсөн амьдрахаар шийдчихжээ. Бүр шийдчихэж хэмээн бухимдалтай өнгөөр хэлээд өрөө лүүгээ орон хаалгаа саван хаалаа.

- Эмэгтэйчүүдээ гэж... хэмээн Сичэнийг хэлэхэд Яаняан:

- Миний бодлоор Үги ч бас Шуши шиг ийм ойлгомжгүй байсан байх. Тэгээд л Лукас одоо Сүүжин эгчтэй үерхэж байгаа байх хэмээхэд гараа дэрлэн хэвтэх Тэн бүхнийг мэдэх мэт мушилзан инээгээд:

- Хэн мэдлээ хэмээв.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now