• 22 •

1.3K 213 26
                                    

Дахин учирсан ч: 10. Бид дууссан

 Бид дууссан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Агааржуулагч эвдэрсэн болохоор цонхоо нээж түүнийг орлуулсан өрөөнд халуун болж эхэлнэ. Охид халууцаж зарим нь гараараа нүүрээ сэвж зарим нь үсээ дээш бооно. Гэвч хэн ч яриаг таслахыг хүссэнгүй. Чимээгүй бөгөөд анхааралтай яриаг чагнаж сонссон зүйл бүрдээ өөрсдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ.

Би гараараа үсээ хойш болгон самнаад:

- Тэр явдлын дараа Жону ангиа сольж, Юүкэй сургуулиасаа шилжсэн юм. Харин өнөөх том хөхтэй доод ангийн охин надтай таарах бүрдээ нүүрээ үрчийлгэн цэхэлзэх болов. Миний хувьд би сургуульдаа алдартай playgirl болж хэний ч хүршгүй дархан цаазат нэгэн болсон юм хэмээн хэлэхэд охид санаа алдана.

Дахин учирсан боловч бид дууссан. Үги, Юүкэй гэх хоёр хүний хувь тавилан огтлолцохоо больж параллель ертөнцөд гацсан.

- Юүкэй яаж өөр охинтой үерхэж чадаж байна аа. Дэлхийн бүх чулууг түүн лүү нүүлгэвэл таарна. Муу новш! гэж Миёон эгчийг хэлэхэд бид бүгд нүдээ бүлтийлгэн түүн лүү харлаа. Мэдээж түүн шиг эелдэг даруу хүн хараалын үг хэлвэл хэн ч гайхна шүү дээ. Минни эгч түүнийг зөөлөн цохиод:

- Эегүү, Манай Миёоныг хараал хэлүүлэхээр муухай зүйл хийсэн байна шүү дээ тэр Юүкэй гээд инээнэ.

- Юүкэйг үнэхээр сайн хүн гэж бодож байсан юмсан гэж Сүүжин эгч хэлээд санаа алдан:

- Цааш нь сонсож чадахгүй нь ээ. Жаахан завсарлая, тэгэх үү? гэж гуйхад нь бусад маань ч бас түр завсарлага авахыг хүслээ. Охидын сэтгэл санааг өргөхөөр:

- Уг нь 23 настайд уулзсан маань их гоё юмсан хэмээн хэлэхэд охидын нүд дорхноо сэргээд ирэв.

- Нээрээ биз? Яг биз? хэмээн Шухуа ам мөчиг авах гэж нүүрэнд тулан асуухад би хөнгөн толгой дохив.

- Гэхдээ төгсгөл нь жаахан гунигтай гэвэл тэд санаа алдаж амандаа Юүкэйг хараан зүхэх аж. Тийм ээ. Чи хараалгуулах ёстой, Юүкэй! Яагаад гэвэл чи гаж донтон!

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now