• 16 •

989 173 34
                                    

Эргэн учрахад: 4. Санасан шүү

 Санасан шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Сүүлийн хэдэн хоног ажлаа ч умартан Үгиг л хайлаа. Ээжийнх нь зааж өгснөөр Жону гэх залуутай амьдардаг гэрт очсон ч хаалгаа тайлах нь битгий хэл хүн байгаа эсэх нь ч үл мэдэгдэх аж. Тэр Жону нь миний мэдэх Жону мөн бол Үги одоо юу хийгээд явааг ойлгож ядах юм алга.

Үгигийн амьдарч буй байрны гадаа сууж байтал утас дуугарав.

- Байна уу?

- Хөөе! Лукас! Чи чинь хэд хоног хаагуур яваад байгаа юм бэ?! Танай Сүүжин чинь дахиад л шөнийн клубээр эргэлдээд байна гэж байна. Очиж ав! хэмээн Күн ах их л ууртай хоолойгоор хэлээд хариуг минь хүлээнэ.

- Уучлаарай, ахаа. Яг одоо очоод авлаа. Хаягийг нь зурвасаар илгээчих хэмээн хэлээд таслах гэж байснаа:

- Нээрээ ахаа! Нэг хүний мэдээллийг олоод өгөөч гэж гуйв.

• • •

Улаан торон хувцастай Сүүжин олон залуусын харцыг булаан бүжнэ. Залуусын хажуугаар зөрөн түүн дээр хүрч очоод гараас нь татаж:

- Явъя! хэмээн хэлээд шуудхан дагуулж явахад тэр эсэргүүцэв.

- Гар тавиач! Чи миний аав юм уу? Чамд ингэх эрх байхгүй шүү! хэмээн чирэгдэн хэлэхэд би нүдээ эргэлдүүлж байлаа. Яагаад ачлал гэж зүйлийг хэн ч ойлгохгүй байгаа юм? Гэрээсээ зугтаана, клуб орно. Тэдний төлөө эцэг эх нь хэчнээн их санаа зовж байгааг ч мэдэхгүй өөрсдийн дураар аашлах юм.

- Үги юу даа?

Зай завсаргүй шахалдан бүжиглэх хүмүүс дунд хар гэсэн шиг текний урд суух Үги нүдэнд тусав. Тэр хэд хоногийн өмнө хамт явж байсан залуугийн хамтаар сууж байлаа. Залуу түүнийг тэврэх гэхэд Үги түүнийг түлхэн ямар нэг зүйл хэлэхэд залуугийн харц дороо өөрчлөгдөв. Одоо л болохоо байж буйг ойлгосон би Сүүжинийг орхин тийш яарлаа.

- Сайхан хандаж байхад муу хямдхан *лөгчин чинь хэмээгээд Үги лүү гар далайхад нь би амжин барьж аваад хойш нь унатал цохиж орхив.

- Үги! Энд юу хийж яваа юм?! хэмээн асуухад тэр над руу харав. Өрөвдөлтэй айсан харц намайг угтаж уурссан сэтгэлд минь гал улам дүрэлзэнэ. Хамгаалагч болон бяцхан загас эргэн учирсан ч хэн нь ч өөрийнхөө байранд байсангүй. Хамгаалагч үүргээ биелүүлж чадаагүйдээ өөртөө уурлах бол загас айсандаа биеэ хумьжээ. Түүнийг дээш босгоод чимээ шуугиантай клубээс дагуулж гарлаа.

- Яагаад ийм газраар явж байгаа юм?! хэмээн асуухад Үги намайг тэврээд цийлгэнэсэн хоолойгоор ийн хэллээ.

- Санасан шүү! Юүкэй. Маш их санасан.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now