• 26 •

615 101 7
                                    

Гурав шүү бүр: 4. Дахиад л

 Дахиад л

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Өдөржин бороо шаагьж сэтгэл тавгүй болгож байснаа шүхрээ аваад гэрээс гартал гэнэтхэн зогсоод нар гарчих нь тэр. Дөнгүүлчихсэн юм шиг гомдолтой нүдээр тэнгэр лүү хэсэг ширтэж байгаад юм олж идэхээр ойролцоох дэлгүүр лүү явж орлоо. Нэг гоймон устай хамт аваад үйлчлүүлэгчдийн хэсэгт суун гоймонгоо дэвтэхийг нь хүлээх зуураа утсаа оролдож байтал Тэн ах залгав.

- Сайн уу? Ахаа. Юу байна даа гэвэл ах мэнд ч мэдэхгүйгээр:

- Танай Сүүжиний юун хөдөлсөн юм бүү мэд шөнийн клуб ороод явж байна гэнэ. Очиж авсан нь дээр байх гэв. Би дэвтэж амжаагүй гоймон руугаа харангаа:

- Сүүлийн хэдэн жил ороогүй шүү дээ. Та андуурсан байлгүй дээ хэмээхэд:

- Юу ч гэсэн очоод ав. Би байршлыг нь явуулъя гээд утсаа таслав.

• • •

Хэлсэн газарт нь ирсэн ч нэг л итгэж өгөхгүй ах руу залгав.

- Сүүжин эгч яг наана чинь байгаа нь баттай биз? хэмээн асуухад ах:

- Тийм гээд байхад даа гэхэд нь клуб руу орох гэж байсан ч өөдөөс минь алхах Үгиг олж харлаа. Таван жилийн өмнө түүнтэй таарсан тэр өдөр шиг санагдана. Хувь тавилан гэх зүйлийг буцааж болохгүйгээр өөрчилсөн тэр өдөр шиг. Тэр надаас:

- Бас л нэг хүүхнийг буудал дагуулж орохоор явна уу? гэж асуухад л би ухаан орон нүдээ эргэлдүүлэв.

- Өөрийнхөө өмссөн хувцсыг хар даа. Буудал руу чихдүүлж орохоор хувцас өмсчхөөд олон долоон юм ярьж л бай гэлээ. Харин тэр ууртайгаар мөр лүү минь түлхээд:

- Миний юу өмсөх чамд ямар хамаатай юм? хэмээн асуухад би зөрүүлэн мөрийг нь түлхээд:

- Миний хэнийг буудал дагуулж орох чамд ямар хамаатай юм? Яасан надтай унтмаар байна уу? Гэхдээ би чам шиг жижигхэн хөхтэй охинтой унтдаггүй л дээ. Хөх чинь 13 настайгаас чинь хойш ургасан юм уу? гээд түүн лүү өнгийхөд нь тэр намайг алгадаж орхилоо.

- Наад цээжин дотор чинь зүрх гэж юм байдаггүй юм уу? Хэлсэн үг бүрээрээ бусдыг шархлуулж байгаагаа чи анзаардаггүй юм уу? гэж асуухад нь чимээгүй хацраа даран доош харан зогсоно. Үги:

- Чам шиг хөхөөр нь ялгаж охидтой харьцдаг хүнд угаасаа зүрх сэтгэл гэж юм заяагаагүй байх хэмээгээд яваад өгөв.

Дахиад л. Дахиад л бодлогогүй үгс хэлээд түүнийг гомдоочихлоо...

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now