• 27 •

581 98 9
                                    

Гурав шүү бүр: 5. Стресс

 Стресс

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

• • •

Юу ч хэлэхгүйгээр бүжиглэх Сүүжиний гараас татан дагуулж явахад тэр урьдын адилаар эсэргүүцнэ. Ямар нэгэн юм хэлэх ч чанга чимээнээс болоод сонсож чадахгүй байсаар клубээс гарч ирэв.

- Хайраа, гар өвдөөд байна хэмээн Сүүжин уйлагнан хэлэхэд би хөмсгөө зангидан:

- Хайр гэнэ ээ? хэмээн асуугаад түүн лүү эргэн харав. Гэтэл түүний ард дөрвөн охин зогсчихсон бидэн лүү харж байх нь тэр.

- Аан, Найз залуу чинь байсан юм уу? Гэнэт дагуулаад явчхаар нь их гайхлаа хэмээн эрүү шүргэх богино үстэй охин хэлэхэд Сүүжин худал инээд алдаж миний гараас сугадаад:

- Харин тийм ээ. Манай найз залуугийн харагдах байдал нь л бүдүүн баараг болохоос ийм хүн биш л дээ гэв. Юу гээч жүжиг вэ? Одоо бүр найз залуугаа болгох нь ээ.

- Хөөе! Хэн хэний... хэмээн хэлж амжихаас өмнө Сүүжин амыг минь дараад охид руу инээсээр:

- Та нар ор доо. Бид хоёр ингээд явлаа гэчхээд намайг чирэн клубээс нэлээд холдсоны дараа түлхэж орхилоо. Тэр ямар ч тайлбар хэлэхгүйгээр барахгүй намайг үл тоон такси барихаар гараа өргөв. Харин би араас нь:

- Чиний ачаар юм юм үзэх нь ээ хэмээхэд тэр ууртай эргэж харснаа:

- Ангийнхаа охидод чамайг өөр юу гэх ёстой байсан юм? Аавын гар хөл? Миний туслах? Эсвэл бие хамгаалагч гэх байсан уу? Иймэрхүү хүмүүсийн өмнө хэзээ ч үнэнээ хэлж болдоггүй юм гэчхээд таксинд суугаад яваад өгөв. Хүнд бүхий л муу муухайгаа цацаж хаячхаад өөрөө болохоор юу ч болоогүй юм шиг яваад өгөх юмаа!

• • •

Сар гаруй хугацаа өнгөрч Со Сүүжин гэх хүнээс бараг холбоо тасраад байтал шөнө дөлөөр гэнэт дуудсан юм. Машинаа засварт өгчихсөн байсан болохоор явган гэлдэрч байтал хойноос:

- Туслаарай! Туслаарай! хэмээн айж сандарсан эмэгтэйн хоолой сонсогдох нь тэр. Эргэн тойрноо харж эмэгтэй хаана байгааг олох гэж хичээж байтал хөлс нь цувчихсан Үги:

- Юүкэй наанаа зогсож байгаарай! хэмээн орилоод байдаг хурдаараа над руу гүйж байлаа. Тэр эрчиндээ цээжийг минь мөргөн зогсоод санаа нь амарсан аятай гүн амьсгаа авав. Дараа нь над руу хараад:

- Юүкэй, Баярлалаа хэмээхэд уур хүрнэ.

- Юунд? Стрессыг чинь тайлсанд уу?


A/N:Wattpad and WordPress Quotes Mongolia pagen admin uuniig unshij baigaa bol tand mash ih bayarlalaa. Ene paged minii dutuu dulimag bichweriin quote orno gedeg yag l moroodol shig baisan bolohoor💚

Хувь Тавилан [дууссан]Wo Geschichten leben. Entdecke jetzt