• 28 •

1.2K 217 27
                                    

Гурав дахь удаа: 6. Хүргэн

 Хүргэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Юүкэйд юу болсон талаар нарийвчлан ярьж өгтөл тэр толгой дүүгтэл үглэж хүргэж өгнө гэж уурласан юм. Тэгээд замдаа 'Надад итгэхгүй л байсан', 'Муу санаатай амьтан', 'Одоо байж байгаагаа хар', 'Миний зөвлөгөөг дагах байсан юм' гэж үглэсээр явах аж. Ингэж явсаар нэг л мэдэхэд байрныхаа урд ирчихсэн байв. Би дэвхцэн гүйгээд:

- Чи яв аа. Би орлоо гэхэд Юүкэйн том нүд онийгоод ирэв.

- Нөгөө нэг хүн араас чинь дагаад явж байвал яах уу? Намайг холдохыг хүлээгээд нэг газар отоод байж байвал яах уу? хэмээн хэллээ. Үнэний ортой л юм байна.

- Гэрийн үүд хүртэл хүргээд өгөөч хэмээн гуйхад минь Юүкэй инээгээд хөмсгөө хөдөлгөв. Энэ нь гоё харагддаг гэж боддог бололтой дог. Хөөрхий амьтан. Сэтгэлийг нь бодоод түүн лүү худал инээх зуур:

- Хүүе ээ, Юүкэй?! хэмээн орилох дуулдав. Бид хоёул дуу гарсан зүг харахад манай ээж зогсож байв. Нимгэн хувцасласан байхыг бодвол намайг л тосох гэсэн бололтой.

- Ээжээ хэмээгээд гүйн очтол тааварлашгүй зүйл болж ээж намайг биш Юүкэйг тэвэрч авлаа.

- Үгиг хүргэж ирсэн юм уу? Алив орж цай уучхаад яв гэлээ. Юу вэ? Энэ хоёр хэзээ ийм дотно болчхоо вэ?

• • •

Гал тогооны өрөөнд гаж донтон, хөгшин хатагтай болон буржгар үстэй охин сууж байлаа. Хатагтайн хийсэн цай дууссан бол гаж донтных талдаа орж буржгар үстэй охины цай уруул ч хүрэлгүй байсаар хөрчээ.

- Сүүлд уулзсанаас хойш их хугацаа өнгөрчээ. Царайлаг, нуруулаг, намбалаг, их сайхан залуу болжээ манай Юүкэй гэж магтахад Юүкэй инээд алдан:

- Юу гэж дээ хэмээн ичиж буй мэт царайлна. Муу жүжигчин. Харваас гаж донтон шиг царайтай байхад.

- Та хоёр 10 гаруй жил найзаллаа. Нэгнийгээ өөрөөр харж байгаагүй хэрэг үү? гэж ээжийг асуухад би ээж рүү хараад дараа нь Юүкэй лүү хартал түүнтэй харц тулгарчхав. Гурав хүрэхгүй секунд ширтэлцээд би өөр тийш харж хуруу гараа оролдоход Юүкэй нэг юм ам нээв.

- Найзууд нэгнийгээ өөрөөр харвал найзууд байхаа болино шүү дээ.

Түүнийг ингэж хариулахад нь санал нэгдэн толгой дохисон ч дотроо гомдоно. Анхнаасаа өөрөөр хараагүй юм гэж үү? Тэгтэл хариуд нь ээжийн хэлсэн үг биднийг эсвэл намайг цочролд оруулж орхисон юм.

- Харамсалтай л юм. Уг нь хүргэн хүүгээ болгомоор байсан юмсан.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now