• 12 •

994 181 96
                                    

Бидний эхлэл: 10. Мартагдсан амлалт

 Мартагдсан амлалт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Хөөх хэмээн Күн ахыг уулга алдахад бүгд түүн лүү харав.

- Яасан бэ? Ахаа хэмээн Шиажүнийг асуухад Күн ах шилэн хүзүүгээ зөөлөн илэнгээ:

- Энэ хоёр чинь жоохон юм байж надаас ч романтик байдаг шүү! гэв. Буурь суурьтай Күн ахыг ийм юм ярина чинээ санаагүй тул бүгд инээлдэж түүнийг шоолох нь тэр.

- Харин тийм ээ. Ийм хайртай учирч үзэх юмсан хэмээн Сичэн ах хэлээд ширээ дэрлэн хэвтэв. Гэтэл Шуши цамцны минь захаас татан өөр лүүгээ анхаарлыг минь хандуулав.

- Яасан Шуши?

- Гэхдээ ахаа, Та жилийн дараа буцаагүй шүү дээ. Үги хүлээсэн болов уу? хэмээн сул дуугаар асуухад нь би толгой сэгсрэв.

- Тэр амлалтаа мартчихсан байсан. Би түүнийг үргэлжид санаж, санаа зовж, арай хийж буцаж очсон боловч Үгигийн хувьд би хэн ч биш байсан юм байна лээ.

- Байзнаарай! Юу болчхов оо? Жаахан ойлгомжтой тайлбарлаж болох уу? хэмээн Тэн ахыг хүсэхэд би санаа алдаад аль чадахаараа дэс дараатай ярьж эхлэв.

- Би нэг жилийн дараа эргэж очоогүй ээ. Яагаад гэвэл өвөөгийн бие муудаж бүр найдваргүй болж эхэлсэн юм. Тийм үед нь хаяж явж чадаагүй. Түүний дараа жил өвөө өнгөрч би нэг хэсэгтээ л үхсэн амьд нь мэдэгдэхгүй өдөр хоногийг өнгөрүүлж байсан...

- Харин дараа нь ах гэнэт босож ирээд би явлаа гэж хэлээд Солонгос руу явчихсан хэмээн Шуши яриаг минь гүйцээв.

- Аа~ Яваад очсон чинь Үги аль хэдийн өөр хүнтэй болчихсон байж хэмээн Яаняан бүхний учгийг тайлан ийн хэлэв.

• • •

Шинэ дүрэмт хувцсаа өмсөөд гартаа улаан сарнай атган Үгигийн гэр лүү догдлол дүүрэн алхаж байлаа.

Түүнийг байрнаасаа гарч ирэхэд яг тааруулж ирсэндээ олзуурхан сарнайгаа хойноо бариад түүнийг чиглэн алхав. Тэр минь юу ч юм үзэн хөмсгөө зангидсан байх авч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Гурван жил урт юм шиг хэрнээ туулаад ирсний дараа богино ч юм шиг санагдана.

Гэтэл хориодхон алхмын цаана байх түүний минь урд хар өнгийн машин ирж зогсов. Хаалга нь нээгдэхэд хэн нэгэн дотроос нь:

- Хонгороо~ суугаарай! хэмээн хэлэв. Үги машинд суун явж одоход би барьж байсан сарнайгаа газар унагаж орхилоо.

- Амлалтаа мартчихсан байх нь ээ.

Нүдэнд нулимс цийлгэнэж хурсан гомдол цээж бачууруулах аж.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now