• 39 •

604 101 22
                                    

3. Хулгайч уу?

 Хулгайч уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Оройн 7 цаг өнгөрч байлаа. Үги ажлаа тараад гэр лүүгээ явах замдаа Шухуатай утсаар ярина.

- Харин тийм ээ. Яг энэ үеэр гараад ирсэн. Ахад яаж хэлэх вэ дээ хэмээн Үги хэлээд үрүүлээсээ чанга атгав. Урд толиндоо саяхан тайрсан үсээ хараад хөмсөг зангидах агаад нүдэнд нь хорсол, гомдол зэрэгцэн тодорч тэвчихийн аргагүйд хүрэхэд гүн амьсгаа авлаа.

- Хуримын өдрөө гүнж шиг үзэсгэлэнтэй, урт долгионтой үстэй байхыг хүссэн юмсан. Гэтэл тэр нэг юмнаас болж эрүү хүртлээ тайрсан гээд бод доо гэж багтарч ядсан шинжтэй хэллээ. Үги байрныхаа грашинд орж ирээд зогсоолд машинаа байрлуулчхаад алхаж яваа Лукасыг олж харав.

- Шу~ Би эргээд залгая гэчхээд хазаа тултал гишгэж Лукасын зүг хурдаллаа. Тэр Лукасыг дайрахад ч бэлэн байх шиг. Харин Лукас үүнийг огт анзаараагүйгээр барахгүй сонсож буй дууныхаа хэмнэлд тааруулан толгойгоо дохин алхах аж.

Үги Лукастай хэдхэн сантиметрийн зайтай машинаа зогсооход Лукас зөнгөөрөө эргэж харан дуугаа зогсоов.

- Хөөх! Чи бүр намайг алахаар шийдээ юу? гэж хашхиран асуугаад Үгиг бууж ирэхийг шаардан машиных нь хамрыг цохино. Үги бүсээ тайлаад буунгуутаа Лукасын эмзэг газар луу өшиглөн доош унагаад хар өнгийн шүршдэг будгаар нүүр лүү нь шүршиж орхилоо. Лукас нүүрээ ханцуйгаараа арчаад:

- Сон Үги! Чи галзуураа юу? хэмээн ууртай асуухад Үги:

- Чамаас болоод галзуурчхаад байна гээд хэдхэн хоногийн өмнө Лукасын хийсэн зүйлийг хийгээд гүйж одов. Лукас босон Үгиг хөөнгөө араас нь:

- Чи надад баригддаг л юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ! хэмээн орилно. Тэд шатаар муур хулгана болж гүйлдсээр амьдардаг давхартаа гарч ирэв. Үги хаалганых нь урд хэн нэгэн код хийгээд зогсож байгааг хараад айж балмагдсандаа таг гацчихав. Хав хар хувцас өмссөн залуу утас руугаа харан нэг код хийхэд тэр нь зөв байж таарч хаалга нээгдлээ. Энэ үеэр Лукас Үгиг гүйцэн ирж:

- Чамайг ёстой болгоод... гэчхээд дуугаа хураан Үгигийн харж буй зүг рүү харав. Хориодхон алхмын цаана Үгигийн гэрийн хаалгыг нээчихсэн зогсож байгаа үл таних этгээдтэй харц тулгарчих нь тэр.

- Чи чинь?!

Лукасын ингэж хэлэв үү үгүй юу залуу зугтааж Лукас араас нь зогсохыг шаардан хөөсөөр бараа тасрав. Харин Үги байрандаа хөдөлгөөнгүй зогссоор л.

- Хулгайч уу? Би Лукастай маргалдаж шатаар гүйлгүй шууд гэр лүүгээ орсон бол юу болох байсан бол...

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now