Анхны учрал:13 нас

1.9K 199 8
                                    

• • •

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


• • •

- Нэрийг нь ч хэлэхээс ой гутам тэр залуутай арван гурван настайдаа танилцаж байлаа. Анхандаа тэр одоо байгаа шигээ гаж донтой байгаагүй юм.

Аавын маань ажлын шалтгаанаар бид байнга ийш тийш нүүж суудаг байлаа. Дипломатч хүн л дээ. Намайг арван гурав хүрдэг жил Солонгост Хятадын элчин сайдаар томилогдон ирээд "Энэ газар бол эцсийн зогсоол" гэж хэлж байсан юм. Яг хэлснийх нь дагуу бидний байнга суурьших газар болсон доо.

Солонгост дөнгөж ирчхээд хэлээ олигтой ч сураагүй байж сургуульд орно гэж зүтгэхдээ би хэтэрхий омголон байж. Аав гуйлтыг минь зөвшөөрч Сөүл хотдоо хамгийн сайн гэгддэг дунд сургуульд оруулж өгсөн юм даг.

- Хүүхдүүдээ! Манай ангид шинэ хүүхэд шилжиж ирсэн. За өөрийгөө танилцуулаарай хэмээн багшийг хэлэхэд тэр үедээ бол юу гээд байгааг нь ойлгоогүй ээ. Гэхдээ юу хий гэсэн нь хэл мэдэхгүй байсан ч ойлгомжтой байв. Би цээжилсэн хэдэн өгүүлбэрээ толгойдоо нэг нягтлаад:

- Сайн сууж байна уу? Үгүй ээ. Сайн байна уу? Би Хятадаас ирсэн. Намайг Сон Үг-пиш хэмээн найтаалгахад хүүхдүүд пир хийтэл инээлдэж, тэр дундаас нэгэн хөвгүүн чангаар орилсон нь өнөөх гаж донтон маань байлаа. Унтаж байгаад цочиж сэрсэн байгаа юм.

Би хамраа дараад - Намайг Сон Үги гэдэг гэхэд хэн ч миний нэрэнд анхаарал хандуулсангүй. Харин хамгийн арийн суудал дээр тэнэг аятай инээх хөвгүүнийг шоолцгоож байв.

Багш миний мөрөн дээр зөөлөн тогшоод өнөө хөвгүүн лүү зааж түүнтэй суухыг хүсэхэд би санаа алдлаа. Бүтэлгүй Хятад охин, унтамхай хөвгүүн хоёр хамт суух нь. Уг нь би үздэг драма шигээ шинэ ангидаа шилжиж ирээд л бүх хөвгүүдийн анхаарлын төв болж, хамгийн царайлаг хөвгүүнтэй нь хамт нэг ширээнд сууна гэж бодсон юмсан.

Намайг ширээнийх нь урд ирмэгц өнөөх хөвгүүн нүүр дүүрэн малийгаад - Сайн уу? Намайг Юүкэй гэдэг. Чамайг хэн гэсэн бэ? Пиш гэсэн үү? хэмээн асуугаад хажуу сандал дээр байсан цүнхээ аван газар тавилаа.

Эхний хоёр өгүүлбэрээс цааш ойлгоогүй тул чимээгүй толгой дохин суухдаа ангиа солих талаар хэдийн бодоод амжив.

- Пишээ! Найзууд болцгооё! гэж тэр гэнэт хэлээд малийнгаа "Найз" гэдэг үгийг ахин дахин давтан хэлнэ.

'Яасан ч үгүй шүү!' хэмээн дотроо орилохдоо гаднаа худал инээмсэглэж байлаа. Ингэж л бид анх танилцсан юм.


A/N:Солонгос эсвэл Хятадаар ярьж байгааг ялгахын тулд Солонгосыг нь italic болгосон байгаа шүү!🤗

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now