Дахин учирсан ч:18 нас

1.3K 178 5
                                    

• • •

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Клубийн өрөө гэж нэрлэгдэх боловч угтаа хов базаж, ярьж суухаас хэтрэхгүй болсон газарт ирэхэд бусад маань бүгд цуглачихсан сууж байлаа. Сүүлийн хэдэн өдөр миний ярьж буй түүх тэдэнд таалагдсан бололтой байнга ямар нэгэн шалтаг хэлж албаар хоцорцгоодог хүмүүс чинь уулзах цагтаа яг ирчихсэн байдаг болсон. Дотор буй бүхнээ уудлаад үнэхээр сайхан байдаг ч миний ярьж буй тэр хүн тэдний мэддэг хүн юмсан. Хэзээ нэг өдөр үнэнийг мэдэх л байх. Тэр үед яах бол гэхээс яс хавталзаж байна.

- Сайн уу? Өдрийн мэнд! гэхэд тэд бүгд инээмсэглэн хариулцгаана. Би өөртөө нэг кофе найруулчихаад Шухуагийн хажууд буй сандал дээр суув. Шаазан аяга болон жижиг цайны халбага хоорондоо хавирах дуу л гарах өрөөнд охид намайг ярьж эхлэхийг чимээ чагнан хүлээнэ. Харин би цайгаа удаанаар оочилсныхоо дараа гартаа атгаад:

- Яриагаа эхлэхээсээ өмнө нэг юм асуух гэсэн юм. Ямар үед та нарын урам хугардаг вэ? гэж намайг асуухад бусад маань өөрсдийн гэсэн хариултыг өгнө.

- Бодсоноос өөр байх үед гэж Миёон эгчийг хэлэхэд Сүүжин эгч санал нэгдэн түүний үгийг үргэлжлүүлэв.

- Тийм шүү, Хайрлаж байгаа хүн нь бодсоноос нь эсрэг хүн байх үед зүгээр л тэр хүнийг өөрийн бодолдоо нийцүүлж байснаа ойлгох вий гэлээ. Би ч хариултыг сонсоод санаа алдлаа.

- Үнэндээ миний хамгийн их урам хугарсан үе амлалт өгсөн хүн маань мартсан байхыг мэдэх үе байсан. Мартчихсан гэдгийн мэддэг байсан ч сэтгэлийн гүнд үлдсэн өчүүхэн горьдлогоо тээсээр тэнэг юм шиг хүлээгээд л байсан хэмээн намайг гунигтай өгүүлэхэд Шухуа дэм өгөх мэт нурууг минь иллээ.

- Юүкэй чам дээр эргэж ирээгүй юм бол яаж 18 насандаа дахиж уулзсан юм бэ? гэж урдаас минь харан суух Суён эгч асуув. Хариуд нь би сулхан инээмсэглэлээ.

- Санаандгүй дахин учирсан юм хэмээн хэлээд доош харан амаа жимийв. Түүнтэй уулзсан тэр үе нүдний өмнө зурвасхан үзэгдэнэ. 

- Дахин учирсан ч... Бид нэгнээ олж харах ёсгүй байсан юм... Зүгээр л танихгүй хүн шиг аяглах ёстой байсан юм.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now