• 34 •

656 115 25
                                    

Лукасийн талаас: Алаад өг!

Лукасийн талаас: Алаад өг!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Лукас хоолны майханд орой болтол ууж суусаар Шушиг залгах үед л гэрийн зүг хөдлөв. Гадаа хүйтэн байсан тул цамцныхаа малгайг өмсөж халаасандаа гараа хийчхээд газар ширтэн удаанаар алхана. Нүдэнд нь нулимс дүүрч халихийн завдалгүй тэнгэр өөд харлаа. Гэтэл тэнгэрт сар битгий хэл одод ч үзэгдсэнгүй. Хав харанхуй агаад нүүрээ бууруулсан тэр нэгэн шиг хоосон хөндий.

- Ромео! Хайрт хонгор Жулет чинь чамайг сүйрүүлэхийг хүссэндээ юу хийснийг нэг хараач!

Лукасын царай ийн ярих хоолойг сонсуутаа барайж орхив. Харин Сүүжин зальтай инээдээ тодруулсаар Лукасын зүг алхана.

- Чи ингэж жүжиглэж амьдрахаас залхахгүй байна уу?

Лукас цөхөрч ядарсан хоолойгоор ингэж асуухад Сүүжин түүний чанх урд ирээд элгээ тэврэв. Нүдээ дээш гүйлгэн Лукастай харц тулахдаа байж болох хамгийн аймшигтай царайг нүүрэндээ тодруулсан байв.

- Утсан чинээ өчүүхэн амьтай байж яасан том дуутай юм! Нэг муу хорхойг өрөвдөөд бөөцийлөөд байсан чинь бүр толгой дээр эзэн суух нь л дээ! хэмээгээд Лукасыг заамдан нүүрэндээ тулгаад хорсол дүүрэн өнгөөр:

- Чамайг мөдхөн үгүй хийх болохоор хүлээгээд сууж бай! гэснээ хойш түлхэв. Лукас түүнээс хавь илүү хүчтэй ч ямар ч эсэргүүцэлгүйгээр гарынх нь аясаар хөдөлж байлаа. Сүүжин түүнийг өмнөө сөхрүүлэн суулгаад:

- Угаасаа чамаас залхаад яаж салах вэ гээд бодож байсан чинь ямар гоё тохироо бүрдсэн гээч хэмээн тас тас хийтэл хөхөрнө. Харин Лукас байдаг л зүйл болж буй мэт үүнийг үл тоох аж.

Сүүжин бах таваа ханатал түүгээр тохуурхаж байгаад явах үедээ юм санасан мэт:

- Аа тийм, Үги чамд анхнаасаа хайртай байгаагүй гэсэн. Чамайг бүр үзэн яддаг юм байна лээ гэж хэлэхэд Лукасын нүд томрон:

- Анхнаасаа? хэмээн асуув. Сүүжин түүний өмнө явган суугаад:

- Тийм ээ. Чамайг нэг ч удаа хайрлаагүй гэж өөрийнхөө амаар хэлж байна лээ. Тийм хүний төлөө ийм зүйл хийж явсан чи ч үнэхээр тэнэг амьтан юм даа гэсээр явах гэтэл Лукас гараас нь барин зогсоогоод:

- Намайг алаад өг! Яг одоо алаад өг! хэмээн хашхиран гуйв.

- Тэгье!

A/N:Bichij bj ooroo shanalad bdag shu🤔 odoo jawhlan yum daa😏

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now