• 31 •

605 116 29
                                    

Гурав шүү бүр: 9. Учрах ёстой хүмүүс

 Учрах ёстой хүмүүс

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Юу вэ!? Тэгээд Сүүжин та хоёр бүтэн жил бүх хүнийг хуурч хуурамчаар үерхэж байгаа хэрэг үү? хэмээн Күн ах орилон хэлэхэд би мөрөө хавчив. Сичэн ахын ам хагас ангайсан байх бөгөөд:

- Хөөх! Бүр ийм юм гэж байдаг аа!? гэж уулга алдана. Залуусыг тойруулж харахад бүгд л гайхсан байх ч Тэн ах л ганцаараа над руу жуумалзан харж байв.

- Тэгээд Үги та хоёр учраа олоогүй юу? хэмээн Шушиг асуухад Тэн ах:

- Одоо ингээд явж байгаа хүмүүс юу гэж учраа олдог юм. Харин ч бүр нүдэн дээр нь Сүүжинтэй үнсэлцэж үнгэлцэж яваа биз гэв.

Би санаа алдаад санасных Сүүжинийг клубээс нь очиж авахаар бослоо.

- Ингээд долоо хоног үргэлжилсэн үлгэр дууслаа. Одоо зам мөрөө хөөцгөө гээд явах гэтэл Хэндэри хөлөө өргөөд түүнд нь тээглээд уначхав. Хөмсөг зангидан эргэж хартал тэр нэг л уцаартай өнгөөр:

- Эр хүн байж хайртай бүсгүйдээ бүхнээ хэлчих зориг алга уу? гэж асуув.

• • •

Охидын байгаа өрөөний гадаа ирээд Үгид энэ бүх холион бантангийн талаар хэлэх эсэхээ шийдэж ядна. Гэвч багахан зориг дутаж тохиромжтой цагт хэлсэн дээр гэж үзэн хаалга онгойлгон дотогш оров.

- Сайн уу? Охидоо хэмээхэд тэд надтай мэндэлж харин Сүүжин:

- Хайраа~ хэмээгээд намайг тэврэн авлаа.

- Царай чинь нэг л биш байх чинь. Ямар нэгэн юм болоо юу? хэмээн асуухад Сүүжин уруулаа унжуулан юу ч хэлэхгүй байсанд Суёон эгч хариулав.

- Үги бид нарт нэг залуугийн талаар ярьж өгсөн юмаа. Даанч үнэхээр хөгийн залуу байсан гэв. Миёон эгч санаа алдаад:

- Хүний амьдралд хар толбо үлдээж хаячхаад хаана юу хийж явдаг юм бол доо муу Юүкэй гэж хэлэв. Нэрийг минь хэлсэнд гайхан Үги лүү харахад тэр толгой сэгсрэв. Охид намайг Лукас гэдгээр мэдэхээс биш Юүкэй гэх жинхэнэ нэрийг минь мэдэх учиргүй. Сая нэг санаа амарч Сүүжиний мөрөөр тэврээд:

- Одоо харих уу? хэмээн асуухад тэр чимээгүй толгой дохино. Гэтэл гэнэт:

- Өө Жону, сургууль дээр хүрээд ирээ юу? Ороод ирээ. Би 605 тоотод байна гэж Минни эгч хэллээ.

Юу болоод байна аа? Арай миний мэдэх Ким Жону юм биш биз дээ? хэмээн бодох зуур Минни эгч утсаа таслаад:

- Миний дээр яриад байсан дүү надаас зөөврийн компьютерыг минь зээлсэн юм. Одоо авч ирж байна гэнэ ээ хэмээхэд Шухуа:

- Царайлаг юм уу? хэмээн сонирхон асууна. Хэрвээ мөн бол байдал бишдэх нь. Би тэдэнд хандан:

- За бид ингээд явъя даа гэсээр Сүүжинийг дагуулж гарах гэтэл өөдөөс Ким Жону хаалга онгойлгон ороод ирэв.

- Уучлаарай, Минхи гэж хүн... хэмээгээд над руу хараад хөмсөг зангидан:

- Чи чинь? хэмээн асуухдаа хойно ширээний ард суух Үгиг ч бас олж харлаа. Учрах ёстой хүмүүс учирдаг ч энэ удаад лав бэлэг гэж хүлээж авч чадахгүй нь.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now