• 38 •

615 108 28
                                    

2. Надаас хол бай!

 Надаас хол бай!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Аааааа! Дахиад л тэр муу Юүкэй!

Таван жилийн дараа ахин нэгэнтэйгээ уулзсан хоёр элдэв бусын хорон үг шидэлцэж дууссан. Гэхдээ дууссан гэдэг үг арай л тохиромжгүй юм. Учир юу гэвэл маргаашаас нь жинхэнэ дайн эхэлсэн. Үги өглөө ажилдаа явахаар гарах бүрд шалаар нэг асгасан тос, хадаас, хулганын хавх зэрэг гарах зайгүй битүү байж байна. Өнөөдөр харин ус асгаад хөлдөөчихсөн байсныг мэдэлгүй халтирч унасан нь энэ байлаа.

- Хөөе! Юүкэй гуай хаалгаа тайл! хэмээн Юүкэйн гэрийн хаалгыг нүдэнгээ Үги ийнхүү хашхирах аж. Харин Лукас хаалганы завсраар түүний хэрхэн унаж буйг бичиж авчхаад дахин дахин тоглуулж үзнэ. Сүүлийн өдрүүдэд түүний утсанд ийм бичлэг ихээр байх болсон юм.

- Цагдаа байна! Яг одоо хаалгаа онгойлгоно уу!

Арав орчим минутын дараа хаалга нүдэх чимээтэй зэрэг ийн ярих сонсогдоно. Лукас хаалгаа ширүүхэн нээгээд:

- Энэ хүүхэн чинь бүр галзуурчихжээ гэж уурлан хэлэхэд цагдаа залуу залхсан байртай ташаагаа тулж:

- Дахиад л чамайг амгалан тайван байдал алдагдуулсан гэж гомдол мэдүүлсэн. Ингэж байхаар та хоёрын нэг нь нүүгээд яваад өгч болдоггүй юм уу? гэж уурлана. Харин Лукас, Үги хоёр нэг зэрэг:

- Би саяхан нүүж ирсэн! гэснээ нэгэн рүүгээ муухай харна. Цагдаа залуу тэдний тоо томшгүй олон дуудлагаас үнэхээр залхаж байлаа. Хэдий нас залуу ч тэднээс болж даралт нь ихсэх тохиолдол цөөнгүй болжээ. Тэр шилээ даран:

- Намайг дуудахаа болиод зүгээр хоорондоо учраа олж үз. Та хоёрыг нүүж ирснээс хойш би хорин насаар хөгширлөө. Арав биш бүр хорь шүү! гэж уцаартай хэлчхээд яваад өгөв.

- Хөөе! Дахиад цагдаа дуудаа юу? Ийм хачин зүйл хийхээ болихгүй юм уу?

Лукас хөмсөг зангидан асуухад Үги элгээ тэврээд нүүрэнд нь тулж зогсов.

- Чи өөрөө эхэлсэн байх аа? Овоо босгоогүй бол шаазгай хаана суух юм? хэмээн шүдээ зуун хэлчхээд зажилж байсан бохио цамцанд нь нааж орхив.

- Дахиад сануулчихъя. Надаас хол байгаарай, хөгийн амьтан минь! гээд эргэн явах гэтэл Лукас:

- Юмаа аваад яв! гэснээ цамцан дээрээ наалдсан бохийг аван Үгигийн үсэн дээр нааж орхилоо. Үги үсээ барин чангаар орилж харин Лукас дунд хуруугаа гаргачхаад хаалгаа хаалаа.

- Чи өөрөө надаас холхон байгаарай!

A/N:Эрүүл байгаарай. Зөвлөгөө биш шаардлага шүү😏💚

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now