• 16 •

1.2K 175 16
                                    

Дахин учирсан ч: 4. Санасан шүү!

 Санасан шүү!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Сүүлийн хэдэн хоног огт тайван унтаж чадсангүй. Юүкэйтэй таарсан клубд дахин очсон ч түүний сургийг гаргаж чадаагүй тул өөр клубээр ч бас орж түүнийг олох эрлээ үргэлжлүүлж байлаа. Эрэл бүтэл муутайн дээр түүнийг асуух бүрд мэдэх нэгэн цөөн аж. Өнөөдөр анх таарсан клубд дахин очоод азаар түүнийг харсан нэг хүнийг би олсон.

- Хэд хоногийн өмнө энд ирсэн л дээ гэж бармен залуу хэлээд:

- Нэг бүсгүйг хайж байсан санагдана хэмээн нэмж хэлэв.

- Ямар бүсгүй юм бол? гэж асуухад бармен залуу эрүүгээрээ нэг тийш заалаа. Би ч заасан зүг рүү нь харав. Талбайн голд урт савхан хөлөө ил гаргасан торон улаан даашинзтай бүсгүй бүжих агаад залуусын нүд өөрийн эрхгүй түүн дээр тусах аж.

- Би биш байжээ.

Намайг хайж байсан гэж найдсан юмсан. Ийм үзэсгэлэнтэй... Үгүй ээ халуухан бүсгүйг хайж байж. Гэтэл:

- Хайраа хэмээн хэн нэгэн намайг дуудаж тийш харвал нэлээн хэдэн өдрийн өмнө миний мөнгийг нь дээрэмдэх гэж байгаад орхисон залуу зогсож байлаа. Би түүн лүү инээмсэглэн:

- Зүгээр тонил! гэж хэлээд түүнийг яваад өгнө өө гэж найдсан ч тэр надад улам наалдав.

- Яагаад ийм ууртай байгаа юм? Би уух юм авч өгөх үү? гэж хэлэнгээ бэлхүүсээр минь тэврэх гэж оролдоно. Түүний мөр лүү түлхэн өөрөөсөө холдуулаад:

- Зайл гэдэг үг ойлгодоггүй юм уу? хэмээн ширүүн дуугаар асуув. Залуугийн харц хормын дотор л өөрчлөгдөн:

- Сайхан хандаж байхад чинь хэмээн над руу гар далайхад би айсандаа доош суулаа. Гэтэл хэн нэгэн залууг барьж аваад хойш унатал цохиж орхисон юм.

- Үги! Энд юу хийж яваа юм?! хэмээн асуухад л надад тусалсан хүнийг Юүкэй болохыг мэдэв. Түүний хоолой бага зэрэг бүдүүн болсон байх ч би сайн таньж байлаа. Намайг дээш босгоод чимээ шуугиантай клубээс дагуулж гарахдаа тэр хэтэрхий ууртай харагдав.

- Яагаад ийм газраар явж байгаа юм?! хэмээн уцаартай асуухад нь би түүнийг тэврээд цийлгэнэх нулимсаа сул тавилаа. Эцэст нь олчихлоо шүү дээ. Бид дахин учирлаа.

- Санасан шүү! Юүкэй. Маш их санасан.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now