• 3 •

1.7K 203 24
                                    

Анхны учрал: 1. Доромжлол

 Доромжлол

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Гурван цаг дараалан хичээл орсон боловч юу ч ойлгосонгүй. Сүүлдээ залхаад дэвтэр дээрээ юм зурж сохлох зуур гэнэт өнөөх хүү толгойг минь гараараа дарчхав. Гайхсандаа хөвгүүн лүү харан бүлтгэнэхэд түүний гарнаас шохой унах нь тэр. Одоо л ойлголоо. Багш хичээлийг нь үл анхаарах над руу шохой шидсэн байх нь.

- Шинэ сурагчийн байж байгааг нь ээ. Хятад хүүхдүүд угаасаа ийм ухаан муутай юм байхдаа. Ямартай ч хүүхдүүдээ Юүкэйд баяр хүргэцгээе. Түүний дараа орох муу сурлагатан хүрээд иржээ.

Багш бидний талаар л бололтой ямар нэг зүйл хэлж харин хүүхдүүд түүнд нь инээлдэнэ. Юу ярьсныг ойлгоогүй ч ямар хандлагатай юм хэлснийг нь бараг гадарлаж байлаа. Эргэн тойрноо гүйлгэн харах зуур хажууд суух хөвгүүний нүүр улайн нүдэнд нь уур хилэн бадраад ирэв. Тэр харваас юу юугүй дэлбэрэх нь. 'Тэглээ гээд яалтай билээ. Надад хамаагүй юм чинь' гэж бодон хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх гэтэл тэр гарнаас минь татан босож ангиас гарах гэж зүтгэв. Хичээл орж байхад... Багш харж байхад... Ямар Солонгос кино биш дээ?

Би гараа хүчтэй татаж аваад суудалдаа суух гэтэл тэр намайг өргөөд мөрөн дээгүүрээ өлхөн давуулчихав. Тэгээд ангиас гарч коридороор алхах зуур би ичиж үхэхээ шахна. Буух гэж тийчлэнгээ:

- Хөөе! Намайг буулгаач! гэнэ.

Солонгосоор энэ үгсийг цээжлэх минь яав даа гэж харамсаж байтал тэр хөвгүүн:

- Одоохон буулгалаа гэчхээд намайг доош унагаачхав. Би сая Солонгосоор ойлгочхов уу? Тэр Хятадаар ярьчихав уу?

Хөвгүүний царай одоо ч бараан байх бөгөөд гараа ташаандаа аван:

- Чи хэлээ сайн сураагүй юм бол эхлээд хэлний бэлтгэлд яв. За юу! Доромжилж байгааг нь ч мэдэхгүй тэнэг царайлаад байлгүй гэж их л уцаартай хэлээд эргэж харан яваад өглөө. Багш намайг доромжилж хүүхдүүд түүнд нь хөхрөлдөн инээлдсэнийг би юу юунаас илүү мэдэж байсан ч тоогоогүй. Гэтэл тэр яагаад ингэж их ач холбогдол өгч уурлаад байгаа юм бол?

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now