• 40 •

621 103 71
                                    

4. Тэдний мэдээгүй үнэн

 Тэдний мэдээгүй үнэн

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

• • •

Лукасыг эргэж ирэхэд Үги байрандаа цонхийчихсон зогсож байв. Нэрийг нь дуудсан ч тэрээр юу ч сонссон шинжгүй хий гөлрөх аж.

- Үги! Ухаан ор л доо. Цагдаа дуудах хэрэгтэй байна. Тэр залуу зугтчихлаа. Гэхдээ би танина. Түүнийг барихгүй бол чам дээр дахиад ирнэ!

Лукасыг ингэж орилоход Үги сая нэг ухаан орж:

- Юу? Таних аа? Яаж? хэмээн нүдээ хурдан хурдан цавчлан асуув. Лукас санаа алдаад:

- Чи санаж байна уу? 5 жилийн өмнө би чамайг хүн дагаад байна гэж хэлж байсан даа. Тэр үед би зохицуулчихлаа гэж бодсон. Гэтэл үгүй байж. Тэр чамайг дагаад энд хүртэл ирсэн байна.

Үги чичрэхээ зогсоож дийлэлгүй доош суун:

- Үгүй байлгүй дээ хэмээнэ. Лукас түүнд хандан:

- Эхлээд хаалганыхаа нууц дугаараа солиод гэртээ ор. Дараа нь цагдаа дуудъя гэхэд Үги илт дургүй байгаагаа илэрхийлэн толгой сэгсэрч:

- Ганцаараа байхаас айж байна хэмээв.

• • •

Үги Лукасын гэрийн буйдан дээр хөнжил нөмөрчихсөн өвдгөө тэврэн чимээгүй суух бол Лукас түүнд аяга халуун цай өгөв.

- Цагдаа нар удахгүй ирнэ гэнэ. Хяналтын камерын бичлэг үзүүлэхэд болох байх. Битгий айгаарай. Удахгүй бүх зүйл сайхан болно хэмээхэд Үги:

- Чи намайг үзэн яддаг биз дээ? Яагаад тэр үед ч, одоо ч ингэж санаа тавиад байгаа юм? Үүнээс чинь залхаж байна гэхэд Лукас хэлэх үггүй болж бухимдалтай орилсноо:

- Яагаад ий? Яагаад гэвэл хайртай болохоор!

- Хайр гэнэ ээ? Аан. Надад хайртай болохоор Сүүжинтэй үерхэж, надад хайртай болохоор хамгийн бохир дорд үгээр дуудаж, хайртай болохоор таван жил хүлээлгэсэн хэрнээ хүүхдийн утгагүй яриа гэж хэлсэн хэрэг үү?! Надад тэр нууцаар мөрдөгчөөс илүү чи аймаар хүн! гэчхээд нөмөрч байсан хөнжлөө шидээд хаалга руу зүглэв. Харин Лукас хөлөн дээр нь гишгэн зогсоогоод:

- Битгий өөрийнхөө хэлэх гэсэн юмыг хэлчхээд явах гээд бай! Өвөө маань өнгөрөөд очиж чадаагүйг чи мэдэх юм уу? Арай хийж гурван жилийн дараа очиход чи яалаа? Хэдийн Ким Жонутай нийлээд машинаар авхуулж хүргүүлдэг болчихсон байсан биз дээ? Харин Сүүжин бид хоёр бол үнэндээ л жүжиг байсан. Том мафын толгойлогчийн охин чамайг цааш харуулна гэж намайг сүрдүүлж үерхсэнийг чи мэдэх юм уу? Эцэст нь хэлэхэд би ч бас гомдож, шаналж, шархалж ирсэн Сон Үги! Ганцаараа хохирогч юм шиг аашлахаа боль! хэмээн хашхичин хэлээд нулимс дуслуулж эхлэв. Үги ч мөн адил нүдэндээ нулимс цийлгэнүүлсэн байх агаад Лукасын хүзүүгээр тэвэрлээ.

- Тэнэг минь. Яагаад зүгээр ингээд хэлээгүй юм бэ? гэснээ нусаа татан:

- Жону намайг хүчээр хажуудаа байлгадаг байсан юм шүү дээ. Тэр үед чи зүгээр л хүрч ирээд намайг аваад явсан бол энэ олон жил ингэж өнгөрөхгүй байсан юм! гэхэд Лукас:

- Би үнэхээр мэдээгүй хэмээн хэлээд түүнийг чангаар тэвэрнэ.

Хувь Тавилан [дууссан]Kde žijí příběhy. Začni objevovat