• 18 •

1.3K 183 43
                                    

Дахин учирсан ч: 6. Хөгийн амьтан

 Хөгийн амьтан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Би нэг жилийн дараа буцаад ирнэ гэж амласан чамайг 5 жил хүлээсэн. Чамд 5 жил тийм чамлахаар байна уу? хэмээн хэлэхдээ уураа барин өмднөөсөө зуурч байлаа. Гэтэл тэр намайг шоолж буй мэт жуумалзаад:

- Жаахан хүүхдийн үгэнд итгэж байдаг чи тэнэг юм уу? Гэхдээ юу гээч. Клубд залуу эргүүлээд явж байсан чи намайг яг хүлээсэн үү? хэмээн асуугаад нүүрэнд минь тулж ирэв.

- Залуустай зугаацангаа хүлээсэн байх нь ээ хэмээн хэлээд инээхэд нь би түүнийг алгадаад түүний өрөө лүү орон хувцсаа солилоо. Өрөөнөөс гарч ирэхэд тэр үүдэнд зогсож байв. Явахаасаа өмнө түүнд хандан:

- Юу гэж бодох нь чиний дур ч гэлээ би амлалтаа биелүүлсэн. Би чамайг хүлээж, ариун биеэ чамд л хадгалсан. Гэтэл чи надаас тайлбарыг минь сонсохын оронд...

- Юу гэнэ ээ? Ариун бие? хэмээн үгийг минь таслан инээгээд цамцаа тайлав. Гэнэтийн үйлдэлд нь цочирдсондоо бушуухан шиг хаалга нээн гарах гэхэд тэр хаалгыг хаагаад намайг өөр лүүгээ харуулав.

- Надад хадгалсан гэнэ ээ? хэмээн асуухдаа нүүрээр минь гараа гүйлгэж байснаа эрүүнээс минь базаж орхив.

- Даанч би жижигхэн хөхтэй охидтой унтдаггүй.

Надад хэлэх ч үг олдохгүй дэмий л хөмхийгөө зуун зогсоно. Хуучны Юүкэй хаашаа одчихсон юм бэ? Миний мэддэг тэр хөвгүүн хаана байгаа юм бэ?

- Хоолоо идчихээд гэр лүүгээ яваарай хэмээн тэр хэлээд:

- Өө мартчихсан байна. Гэрээсээ зугтчихсан гэл үү? Чамайг төрүүлж өсгөж байхад эцэг эхээсээ дөлж ч байх гэж хэмээхэд нь би түүнийг дахин алгадав. Өмнөхөөсөө илүү хорсол, уур хилэн, үзэн ядалт шингэсэн алгадалт.

- Одоо хангалттай! Хөгийн амьтан минь!

Юүкэйн гэрээс гараад хэдхэн алхаад хөл минь цуцаж доош суулаа. Энэ хооронд дотор минь дайн болж Юүкэйн гэх ертөнц сүйрч байна. Намайг харах бүрдээ зөөлөрдөг байсан тэр харц намайг жигших харц болж, намайг тэвэрч, гараас минь атгадаг байсан нь хурц ширүүн үйлдлүүд болж, надад амласан бүхэн нь худал хуурмаг болж өөрчлөгдөв.

- Юу хүлээж амьдарснаа ойлгохгүй байна хэмээн өөртөө бувтнаад урсах нулимсаа арчив. Түүний төлөө битгий урс, нулимс минь. Надад өчүүхэн ч атугай бардам зан үлдээгээч.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now