• 19 •

1.1K 174 10
                                    

Дахин учирсан ч: 7. Мартах болно

 Мартах болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Хайр хэзээ ч агуу байгаагүй. Түүнийг тийм гэж итгэсэн тэнэгүүдийн бодол төдий байсан.

- Үги?

Юүкэйн гэрээс гараад явж байхад араас ийн дуудав. Нэрийг минь дуудах энэ хоолойг сонсохыг маш ихээр хүсдэг байсан ч одоо л болохгүй юмсан. Би эргэж харахаас ч ичин чимээгүй зогссоор байв. Тэгтэл ээж хүрч ирэн намайг цохиод:

- Сон Үги! Хаагуур явчихдаг муу золиг вэ?! Чамд ямар их санаа зовсныг минь мэдэж байна уу? Муу эхийгээ зовоож ханахгүй нь үү? гэлээ. Би нүдэндээ цийлгэнэх нулимсаа барин байж арай ядан:

- Уучлаарай хэмээн хэлэхэд ээж цохиж байснаа намайг тэврээд уйллаа.

- Ухаангүй золиг.

• • •

Ээж надад хоол оруулж өгөхдөө:

- Энэ хугацаанд хаана байсан юм? хэмээн асуув. Би будаанаас амаа дүүртэл чихэхдээ:

- Найзындаа гэх ганц үгийг л хэллээ. Энэ нэг сарын хугацаанд юу хийснийг минь мэдвэл ээж намайг уучлахгүй биз.

- Миний охины надад найз гэж танилцуулж байсан хүн Юүкэйгээс өөр байхгүй болохоор ээж нь түүн дээр л очсон хэмээв. Тэгээд л мэдэж байжээ. Муу хөгийн амьтан.

- Надад өөр зөндөө найз байгаа. Найзуудынхаа гэрээр хоног төөрүүлсэн юм гэчхээд гэмтэй царайгаа нуух мэт доош харлаа. Харин ээж толгойг минь өргөн өөр лүүгээ харуулаад:

- Ямартай ч ээждээ дахиж гэрээсээ явахгүй гэж амла. Тэгэх үү? гэж аргадан гуйв. Надаас болоод нойргүй хоносон шөнө хэд байгаа бол гэж бодоход сэтгэл эмтрэх шиг болно. Ар гэрээ ч бодохгүй гэрээсээ зугатаж байдаг би үнэхээр хувиа хичээсэн хүн юм.

- Ойлголоо, Ээжээ. Одооноос таны үгэнд сайн орж хичээлээ ч сайн хийж аавын хүсдэгээр дипломатч болно. Би бүхнийг мартаад шинэ Үги болох болно гэхэд минь ээж намайг тэврээд нурууг минь илэнгээ:

- Уг нь ийм сайн охин юмсан. Ээж нь маргааш цагдаагийн газраас өргөдлөө авъя даа хэмээлээ. Биднийг тэврэлдэх зуур утас минь дуугарч харвал Жону байх аж. Би утасныхаа дууг хаагаад шургуулга руугаа хийв. Одоо айж, өвдөж ханасан болохоор энэ Жонуг ч, Юүкэйг ч амьдралаасаа бүр мөсөн мартах болно.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now