• 25 •

1.3K 209 24
                                    

Гурав дахь удаа: 3. Клуб

• • •

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- За завсарлаж болно хэмээн Ким профессор хэлээд гарч явахад нь би ч мөн дэвтэр номоо цүнхлэлээ. Зэргэлдээ ширээнд сууж байсан Сүүжин эгч хоолойгоо зассанаа:

- Үги~ хэмээн намайг дуудав. Бид тийм ч дотно биш л дээ. Магистрын оюутнууд цөөхөн болохоор нэгнээ таньдаг ч дотносож нөхөрлөх шалтгаан бол болдоггүй юм. Би Сүүжин эгч лүү инээмсэглэн:

- За эгчээ. Юу ярих гэсэн юм бол? хэмээн асуухад минь Сүүжин эгч:

- Клуб байгуулах хэрэгтэй болчхоод гишүүдийн тоо дор хаяж таваас дээш байх ёстой гэсэн юм л даа хэмээн хэлэхдээ нүд нь гүйлгэнэх бөгөөд гараа хооронд нь үрэх аж. Дотно биш болохоор юм гуйх түүнд хэцүү байгаа бололтой.

- Аан тийм. Би тэр талаар дуулсан л даа. Магистрын оюутнуудын идэвхийг нэмэгдүүлнэ гэсэн гэл үү? гэвэл Сүүжин эгч толгой дохив.

- Магистрын оюутнууд завтай харагдаад байгаа юм байхдаа. Бид нар чинь ажил хийнэ, магистрын зэрэг хамгаалах ажлаа бичнэ, тэгээд түүнийгээ хамгаална хэмээн үглэхэд минь Сүүжин эгч алгаа ташин инээгээд:

- Тийм шүү. Юу ч мэдэхгүй байж ажил нэмээд төвөг удаж байгаа юм даа хэмээнэ. Хэтэрхий хүйтэн харцтай болохоор жийрхэж байсан энэ эгч инээхээрээ үнэхээр элгэмсэг дулаахан харагддаг юм байна. Юутай ч бид клубийн талаар адил бодолтой байж.

• • •

Би Сүүжин эгчийг дагаж клубийн өрөөндөө ирэв. Дотор нь зүс таних боловч ярьж ч үзээгүй 4 оюутан сууж байлаа. Тэд намайг хараад эелдгээр мэндэлж шинэ гишүүн болсонд талархана.

- Яг юуны клуб билээ хэмээн асуухад минь Сүүжин эгч:

- Яваандаа бодоод олчихно оо. Санаа зовох хэрэггүй дээ гэлээ.

- Тэр яах вэ? Өнөөдөр клуб нээснээ тэмдэглээд гарцгаана биз дээ? гэж миний санахаар Минни гэж дууддаг эгч хэлэхэд тэд дуу нэгтэй зөвшөөрөв. Тэр эгч чимээгүй сууж байсан над руу зөвшөөрөл хүсэх мэт харахад би толгой дохилоо. Бүхэл бүтэн таван жилийн дараа шинээр танилцсан клубийн гишүүдтэйгээ цуг шөнийн клуб орох нь ээ. Гэтэл яагаад муу совин татаад байна аа?


Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now