• 42 •

674 92 34
                                    

6. Гэрлэмээр байна.

 Гэрлэмээр байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Цээжийг нь гижиг хүргэм амьсгал төөнөхөд Лукас инээмсэглэнэ. Түүнд өчигдөр болсон бүх зүйл зүүд шиг санагдаж байлаа. Тэрээр бодит гэдгийг өөртөө батлах мэт Үгид улам наалдаж үсийг нь гараараа илэхийн сацуу духыг нь зөөлөн үнсэнэ. Зөөлөн үнсэлтэд сэрсэн Үги нүдээ аньсан чигтээ:

- Ахиад жаахан унтъя гэж шивнээд Лукасын бэлхүүсээр гараа оруулан тэвэрлээ. Лукас инээмсэглэн:

- Ингэж харагддаг байх нь ээ хэмээв. Үги гайхан хөмсгөө өргөөд:

- Юу тэр вэ? хэмээн лавлав. Лукас хариуд нь түүний хацрыг шахаад:

- Өглөө сэрж байгаа чинь ингэж харагддаг байх нь. Үнэндээ би чамайг яаж харагдах бол гэж их төсөөлдөг байлаа гэхэд Үгигийн хацар шахагдаж уруул нь цорвойсон чигтээ:

- Үргэлжлүүл хэмээхэд Лукас уруул дээр нь зөөлөн үнсээд:

- Өглөө сэрэхдээ ямар харагдах бол, шүдээ угааж байхдаа ямар харагдах бол, хоол идэж байхдаа ямар харагдах бол, ажилдаа явахдаа ямар харагдах бол гэж зөндөө бодож төсөөлдөг байлаа гэв. Үги инээд алдаад:

- Цаашид бүх төрхөө харуулъя. Харин чи миний дэргэдээс яасан ч битгий холдоорой гэхэд тэдний уруул ахин нийлэв.

- Яагаад өнөөдөр бүгдийн харуулж болохгүй гэж хэмээн Лукас хэлээд нэг хөмсгөө өргөнө. Үги түүний цээжин дээр зөөлөн товшоод:

- Юунд нь яарах вэ дээ. Чамд надтай өнгөрүүлэх бүхэл бүтэн амьдрал байна гэж хэллээ. Лукас хамраа үрчийлгээд:

- Гэхдээ чи ажлаасаа хоцорч байна хэмээхэд Үги гэнэт ажилтай гэдгээ санаж золтой л Лукасын гэрээс нүцгэн гүйгээд гарчихсангүй. Лукас түүний хувцсаа яаран өмсөхийг харж зогссоноо хөргөгчинд байсан бэлэн идэх юмнаас халааж эхлэв.

- Надад халааж байгаа юм уу? Хэрэггүй байсан юм. Би өглөө юм иддэггүй гэж Үги хэлээд үүдэнд очин гутлаа өмсөх гэтэл Лукас хөлөн дээр нь гишгэчхэв.

- Дахиад л уу? хэмээн Үги жаахан бухимдангуй хэлэхэд Лукас түүний эрүүг өргөөд уруул дээр нь удаан гэгч нь үнсэв. Тэрээр уруулаа салгаад:

- Ажилдаа явахдаа ямар харагддагийг чинь мэдчихсэн болохоор явахгүй байж болно гээд хариуг нь ч сонсолгүй Үгиг мөрөн дээгүүрээ давуулан унтлагын өрөө лүүгээ алхаж эхлэв. Үги танил дотно мэдрэмжийг мэдэрч ажлаа тасалж байгаа нь хүртэл огт буруу санагдахгүй байлаа. Түүнд "Миний хамт байх ёстой хүн энэ хүн юм байна" гэх бодол төрнө.

- Лукас~ Би чамтай гэрлэмээр байна. Чи надтай гэрлэх үү?

Энэ асуулт түүнийг Лукаст хэчнээн хайртай болохыг баталж байсан ч гэрлэх гэдэг үгтэй зэрэг өөр нэгний царай нүдэнд нь буулаа.

- Жону!

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now