• 22 •

948 165 52
                                    

Эргэн учрахад: 10. Тавьж явуулцгаая

 Тавьж явуулцгаая

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Тэр явдлын дараа би Шушид үнэнээ хэлсэн юм. Тэгээд Шуши гэрийнхэнд хэлнэ гээд бөөн юм болсон хэмээхэд Шуши мөр лүү цохиод:

- Тэгээд хэлээгүй л биз дээ! Ёстой нэг! Дөнгөж 18 хүрсэн байж яаж бодохоороо тийм юм руу гараа дүрдэг байна аа. Яасан бөх зүрхтэй хүн бэ та! Тэгж яваад үхвэл яах болж байна?! гэж загнана. Гэвч энэ зэмлэл ганц надад биш үүнийг сонсох долоон залууд долууланд нь хамаатай байв.

- За ахыгаа уучлаарай. Өнгөрснийг мартаад ирээдүйгээ л харж амьдаръя хэмээн хэлэхэд Шуши намайг тэврээд нурууг минь зөөлөн илэнгээ:

- Таныг бас ах нарыг тэр аймаар газраас гарчихсан болохоор би баяртай байдаг гэхэд Яаняан инээдээ тэвчиж буй мэт сонин чимээ гаргах нь тэр. Сэжиг авсан Шуши тэврэлтээ салган:

- Юу вэ? Яан тэнэг яагаад инээгээд байгаа юм? гэхэд би нүдээрээ тусламж эрэн залуус руу харахад Сичэн ах:

- Тэгээд Үги та хоёр дахиж уулзаагүй юу? хэмээн сэдвийг хазайлгав.

- Ахаа хариул л даа хэмээн Шуши уурлан хэлэхэд би сонсоогүй дүр эсгэн:

- Тийм ээ. Гэхдээ би нөгөө залуутай нь уулзсан юм. Ким Жонутай.

• • •

- Яах гэж уулзъя гэсэн юм? хэмээн Ким Жону асуухад би сууж байсан газраасаа өндийв.

- Дээврийн хаалга яагаад түгжээтэй байгаа юм? хэмээн асуултыг асуултаар хариулав. Түүнтэй дээвэр дээр уулзах гэсэн ч түгжээтэй байсан болохоор хүн нэг их яваад байхгүй сургуулийн хогийн цэг дээр уулзаж байгаа нь энэ.

- Охид зодолдсоноос болоод түгжчихсэн гэснээ хөмсгөө өргөн:

- Ийм юм асуух гэж надтай уулзах гээгүй л байлтай гэв. Би халаасандаа гараа хийгээд:

- Сон Үгигийн талаар хэлэх гэснээ хэлчихье. Түүнээс хол бай! гэчхээд түүнийг мөрлөн зөрөхөд Жону:

- Чадахгүй гэвэл чи яах юм? гэлээ.

Би эргэж хараад намайг басамжилсан түүний харцтай тулгарав. Тэр нааш алхахдаа шүдээ зуун:

- Сон Үги бол миний эзэмшил! гэж хэлэхэд би түүнийг цохин унагаад дээр нь гарч суун хоёр гараараа ээлжлүүлэн цохино. Тэр ч мөн бууж өгөлгүй надтай тэмцэлдэж байлаа.

Нүүр ам нь авах юмгүй болж хөхөрч хавдсан хоёр залуу зэрэгцэн хэвтээд хайртай охиныхоо талаар ярилцаж байгаад эцэст нь ийн тохиров.

- Үги жаргалтай байх эрхтэй.

- Харин бид түүнд хайртай ч түүнийг зовоохоос цаашгүй амьтад.

- Бид л байхгүй бол тэр жаргалтай байна байх.

- Тийм ээ, түүнийг тавьж явуулцгаая.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now