• 30 •

607 106 27
                                    

Гурав шүү бүр: 8. Со Сүүжин!

 Со Сүүжин!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Найдлага тасарлаа гэж бодтол эцэст нь тэр эргэж харав. Би элгээ тэврээд:

- Надад гомдож явдгийг чинь би сайн мэднэ. Гэхдээ... чи миний талаас бодож үзсэн үү? Гомдол гэх намагт чи ганцаараа шигдчихсэн юм шиг байна уу? Хажууд чинь живж буй намайг харахгүй байна гэж үү? гэж хэллээ. Үги ус балгасан мэт чимээгүй байсаар байсанд:

- Надад үнэндээ чамд хэлэхийг хүсдэг өчнөөн юм бий, Үги. Маргааш хоёулаа нэг газар уулзаад бүгдийн эхнээс нь ярилцъя гэв. Золоор тэр зөвшөөрч надтай дугаараа солилцов.

Ярилцах. Бид энэ аргыг хамгийн түрүүнд ашиглах ёстой байсан ч хамгийн сүүлийнх болж байх шиг байна.

• • •

Урьд шөнө цурам ч хийж чадалгүй үүр цайлгав. Үгитэй юу ярих, хаанаас эхлэх талаар удаан бодсоноос болсон хэрэг. Уулзах газар, цагаа бичсэн зурвас түүн лүү явуулаад усанд оров. Гарч ирээд юу өмсөхөө мэдэхгүй эргэлзэн байж арай хийж нэгийг сонгоод болзсон газраа түрүүлж очлоо. Захиалгаа өгчхөөд цонхоор гадагш харан сууж байтал:

- Эмэгтэй хүнтэй уулзах гэж байгаа юм уу? Үнэр нь хүртэл өөр байх чинь хэмээн тэр хэллээ.

- Со Сүүжин!

Тэр асуух ч үгүйгээр эсрэг талын суудалд сууснаа:

- Ингээд харсан чинь царайлаг ч юм уу? гээд эрүүгээ тулав. Харин би нүдээ эргэлдүүлээд:

- Уулзах хүн маань удахгүй ирэх учраас зүгээр яваад өгвөл сайн байна гэхтэй зэрэг Үги:

- Юүкэй? хэмээн дуудлаа. Би гараа өргөөд түүнийг хэчнээн хөөрхөн болчихсон байгааг анзааран инээмсэглэв. Харин Сүүжин түүнийг хараад үнэгний нүд гарган инээхдээ:

- Үги байжээ гэснээ төв царай гарган:

- Ирэхээр нь нэг л авиа гаргаад үзээрэй. Чамайг юу хийдгийг хэлчхэж магадгүй шүү! гэв. Тэр юу хийх гээд байна аа?

Үги бидэн дээр ирээд илт гайхсан байртай:

- Сүүжин эгчээ та энд юу хийж... гээд чимээгүй болоход Сүүжин түүнийг өөрийнхөө хажууд суухыг дохиод:

- Сая би бага сургуулийн дүү Лукастайгаа санамсаргүй таараад. Түүнтэй ярилцаад байж байтал чамайг бас таньдаг байж таарлаа. Сөүл ёстой жижигхэн юм аа гээд инээнэ.

- Аан. Тийм байна гэж Үгиг хэлэхэд Сүүжин үргэлжлүүлэн:

- Лукас бага сургуульдаа ёстой хөөрхөн хүү байсан шүү. Аа тийм, Хаврын зугаалгаар хөзөр дамжуулж тоглож байгаад бид 2 нэгэндээ анхны үнсэлтээ өгчхөж билээ. Чи санаж байна уу? гэхэд би инээдээ тэвчин доош харав. Яаж ингэж сайн жүжиглэдэг байна аа. Амьдрал нь тэр чигтээ жүжиг болохоор уу?

Гэтэл Үги босоод:

- Тэгвэл та хоёр ярилц даа. Би явах хэрэгтэй болчихлоо гэсээр гүйж одоход би араас нь өндийв үү үгүй юу Сүүжин гараас минь татан зогсоогоод:

- Би аавд чамтай үерхдэг гээд хэлчихсэн. Найз залуу нь өөр эмэгтэйд сайн гэдгийг мэдвэл аав яах бол? хэмээгээд босож ирэн цамцыг минь зөөлөн гөвж:

- Чамайг бол хялбархан цааш харуулчих нь. Харин Үгиг... Хөөрхийлөлтэй охин чамаас болоод үхчихвэл яана аа? гэж хэлчхээд нүд рүү минь эгцэлж хараад зэвүүнээр инээмсэглэв. Сөрөх эрхгүй, хүлээн зөвшөөрөх аргагүй байдал үүсэж орхилоо.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now