• 2 •

1.2K 226 18
                                    

• • •

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Найзууд маань сардаа нэг манайд ирж ууж наргидаг юм л даа. Гэхдээ зүгээр л спортын тэмцээн үзэж, тоглоом тоглож өнгөрүүлнэ. Хэдий бид насанд хүрсэн ч илүү дутуу юмнаас холуур байхыг хичээдэг. Шуши залууст хаалга тайлж өгчихөөд:

- Ах нараа, Юүкэй ах надад хэний тухай ярьж байна гээч хэмээн хөл хөөрцөг болон хэлэхэд залуус маань түүнийг нэг их тоосон шинжгүй байх аж.

- Сүүжин нь л биз хэмээн Шиажүн хэлээд угаалгын өрөө лүү ороход би нүдээ эргэлдүүлэн:

- Сүүжин эгч биш ээ. Өөр хүний талаар ярьсан юм. Үерхдэг гэхээрээ л Сүүжиний талаар л ярьж байх ёстой юу? гэж асуухад Яаняан:

- Тэгвэл яг сүүлэрсэн хүүхнээ ярьж байгаа юм байна гээд инээд алдаж үүнд нь уурласан Шуши түүний толгой руу цохиод авлаа.

- Тэнэг минь, Чи бод доо. Төрсөн дүүдээ сүүлэрснээ ярьдаг хүн байх уу? Тэгээд ч манай ах сүүлрэх хүн биш гэхэд Яаняан түүний ярьсныг дуурайж байгаад Шушид дахин нэг сайн цохиулав.

- Эмэгтэйчүүдийг Шуши болон эмэгтэй хүн гэж хоёр хувааж үздэг хүн эмэгтэй хүний талаар яриагүй байх. Эрэгтэй хүний талаар... гэж Күн ах хэлээд амаа дарахад би:

- Ахаа та арай ч дээ гэж гомдоллоод:

- Ер нь бол би эмэгтэй хүнийг гурав ангилдаг. Та нар л илүү сонирхож асуугаагүй хэрэг гэлээ. Тэн ах жоготой инээснээ:

- Үлдсэн ангилал нь юу юм? хэмээн асуухад нь:

- Үги хэмээн хариулав.

- Үги!? Хэн юм бэ? Сүүжин биш юм уу? гэж Хэндэриг асуухад Яаняан:

- Яг сүүлэрдэг хүүхэн нь байж таарлаа гэж байгаад Шушид өшиглүүлж унав. Шуши Яаняаны дээр сууж хоолойг нь боомилонгоо:

- Хувь тавилангаар учирсан хүн чинь мөн үү? Бэлэг чинь мөн үү? гэхэд нь би толгой сэгсрэв.

- Үги гэж миний хэнд ч ярьж байгаагүй хүн бий. Хувь тавилангаар учирсан байж болох ч хэзээ ч бэлэг байгаагүй. Нэгнийгээ шархлуулж, шархан дээр нь дарж өвтгөхөөс цаашгүй тийм л харилцаатай хүмүүс байсан.

Гунигтай уур амьсгалаас болж бүгд чимээгүй болсон байтал:

- Lucas time эхлүүлцгээе хэмээн Сичэн ах хэллээ. Энэ байдлаар бол бүхэл шөнөжин ярих бололтой.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now