• 1 •

1.4K 243 38
                                    

• • •

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

• • •

- Юүкэй ахаа, Та хувь тавиланд итгэдэг үү? Эсвэл бурхны зурсан зураг төөрөг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлд хэмээн Шушиг асуухад нь би инээд алдав. Шушигийн царайнд яг л гэм хийчхээд яаж аятайхнаар ойлгуулах вэ гэж байгаа юм шиг төрх харагдаж байлаа. Юу ч байлаа гэсэн хувь тавиланг дурдах болсон шалтгаан түүнд байж л таарна.

- Яагаад гэнэт ийм зүйлийн талаар асуух болов? хэмээн сонирхоход тэр хуруугаараа оролдонгоо:

- Нэг хүнтэй байнга таарах юмаа. Бүр хаанаас ч хамаагүй гараад ирнэ. Хааяа бүр уур ч хүрэх шиг гэхэд нь толгой руу нь нэг сайн няслаад:

- Хөөе, Учрах ёстой хүмүүс л учирдаг юм. Учрах ёсгүй бол зэргэлдээ анги, нэг дугуйлан бас хөршүүд байсан ч таардаггүй юм. Тэгэхээр үүнийг бэлэг гэж бод хэмээгээд инээхэд минь Шуши за гэхийн оронд мөр лүү минь цохиод:

- Манай ахад бас тийм хүн байна уу даа гэж хэлээд жоготой харцаар харах аж.

- Миний хувьд нэг хүн бий. Юу гэмээр юм бэ дээ. Миний амьдралдаа харсан хамгийн зөрүүд бас шаргуу хүн байсан. Нэмээд үнэхээр муухай ааштай. Жижигхэн биедээ баймааргүй муухай ааштай эмэгтэй шүү. Бурхан түүнийг бүтээхдээ эдгээрийг нэлээд хийсэн юм шиг байгаа юм хэмээн инээхэд Шуши ч бас инээв.

- Эмэгтэй хүн аашилж байвал сайн гэсэн үг. Гэхдээ хөөрхөн биш юм уу? гэж асуугаад эрүүгээ тулахад нь зүгээр л мөрөө хавчив. Шуши намайг цохиод:

- Юу вэ? Царай муутай юм уу? гэхэд хаалганы хонх дуугарч тэр хаалгаа тайлахаар явлаа. Харин би санаа алдаад учирсан тэр хүнийхээ талаар эргэцүүлэн бодов.

- Тэр хөөрхөн гэхээсээ илүү эгдүүтэй, хайр татам хүн юмсан.

A/N:Bi ene bichweriig Yuqigiin talaas bichihdee albaar neg taliig barij tuilshirsan. Lucasiin talaas ch bas bichih bodoltoi baisan bolohoor ingesen yum. Hun hunii harah ontsog oor gedgiig neg tungaagaarai. Tegeed bas tsegtstei baij heruuliin chanartai setgegdel, haraaliin ug bichihgui baigaasai gej husej baina😊

Хувь Тавилан [дууссан]Kde žijí příběhy. Začni objevovat