• 7 •

958 164 36
                                    

Бидний эхлэл: 5. Хүлээнэ гэвэл

 Хүлээнэ гэвэл

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

• • •

Анх ангийнхаа хүүхдүүдэд шоовдорлуулахдаа би өвөөдөө уйлан гомдоллож байсан юм.

"Хятад руу буцъя. Энд баймааргүй байна. Шударга бус байна" гэж. Хариуд нь өвөө маань "Амьдрал угаасаа шударга бус. Гомдоллоод ямар ч нэмэргүй. Харин түүний оронд тэмц. Амьдралаас шударга үнэнийг олохын төлөө" гэж хэлсэн юм. Тэр үеэс би тэмцэж эхэлсэн. Харин бяцхан Пиш надаас хавь илүү бөгөөд хэнээр ч заалгахгүй тэмцэх ёстой гэдгээ мэддэг юм билээ.

Гэнэт дагз руугаа юмаар цохиулж толгойгоо барин эргэж харахад бяцхан Пиш зогсож байв. Тэр хүрч ирээд над руу шидсэн гутлаа аван өмсөхдөө:

- Битгий яв л даа. Гуйя хэмээн хэлэхэд нь шуудхан толгойгоо сэгсрэв.

- Уучлаарай, Пишээ. Би үлдэхийг хүсэж байгаа ч чадахгүй. Өвөө маань энд элчингээр ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан юм. Удахгүй Хятад руу буцах гэж байгаа юм л даа. Би хамт явах ёстой гэв. Харин Пиш гайхширсан царай гаргаад:

- Юу гээч нь вэ? Гэтэл манай аав шинэ элчингээр томилогдсон. Энэ яг хувь тохиол байх аа хэмээн хэлээд намайг сугадахад тохойгоо дээш өргөөд гараа салгаж авлаа.

- Яасан гэж бурхан чамайг тэр охидод дээрэлхүүлж байгаа юм!? Хэрвээ энэ хувь тохиол юм бол шударга бус байгаа биз дээ? Тийм болохоор намайг явах үед хэлний бэлтгэлд суугаарай гэж уурсан хэлээд гэр лүүгээ алхав.

- Битгий яв л даа. Хэнээ! гэсээр Пиш дахин намайг сугадахад би мөрөө сэгсрээд ахин түүнийг холдуулав. Наалдамхай охин!

- Хэнээ биш Юүкэй! Вон! Юү! Кэй! гэж үе үеэр нь салган хэлээд:

- Тэнэг загас гэж амандаа бувтнав. Харин Пиш:

- Нэр чинь үнэхээр хөөрхөн юмаа хэмээн хэлээд өөр лүүгээ заан:

- Намайг Үги. Сон! Ү! Ги! гэж үе үеэр нь салган хэллээ. Пиш биш юм уу?

- Чи юуны орд вэ? Хумх уу? гэж асуухад нь толгой дохиод:

- Яаж мэдсэн юм!? гэж асуув.

- Мэдсэн юмаа. Би жинлүүрийн орд л доо. Хумхын орд, жинлүүрийн ордтой төгс тохирдгийг чи мэдэх үү? Яг бурхнаас заяасан юм шиг санагдахгүй байна уу? Тийм болохоор битгий яв. Битгий яв. Битгий яв гэсээр гараас минь зүүгдэн хэлэв. Тэр яагаад дурлах болон дургүйлхэх гэсэн хоёр мэдрэмжийг зэрэг хөдөлгөөд байдаг юм бэ?

- Сонс, Сон Үги. Би чамд хэлсэн шүү дээ. Би өөрөө хүсэхгүй байна. Гэхдээ явахаас өөр сонголт алга. Хэрвээ чи хүлээнэ гэвэл би жилийн дараа буцаад хүрээд ирнэ за юу! гээд үсийг нь илэв. Би өөрийн мэдэлгүй түүнийг тэвэрчхээд ийн хэлж байсан юм.

Хувь Тавилан [дууссан]Kde žijí příběhy. Začni objevovat