• 29 •

584 109 25
                                    

Гурав шүү бүр: 7. Үргэлжлүүлэхийг хүссэн

 Үргэлжлүүлэхийг хүссэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Эгчтэй хамт Үгигийн багын зургуудыг үзэнгээ хөгжилтэй түүх яриулж суусны дараа цаг нэлээд явсныг анзаарав. Энэ хугацаанд Үгигийн талаар сонсохдоо би хэзээ ч уйдахгүй, харин ч илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа ойлгосон. Түүнийг урьдынх шигээ надад итгэж, эрх муужгай шиг наалдаж, гэнэтийн үнсэлтүүд өгч, хамгийн гол нь хайр дүүрэн инээмсэглээсэй гэсэн шунаг сэтгэл дотор минь бий болж эхлэв.

Эгчийн нүдийг хариулж байгаад Үгигийн нэг багын зургийг нууцаар халааслаад харихаар зэхэв. Гэтэл эгч өрөө лүүгээ орохоор явж байсан Үгиг дуудан намайг гаргаж өг гэлээ. Мэдээж би татгалзсан ч эгч түүнийг араас нь түлхэн миний урд авчирлаа.

- Гаргаж өгчхөөд ирээрэй! хэмээн инээмсэглэн хэлэхэд Үги дуртай дургүй гутлаа өмсөөд 'Хурдан гар' гэж амны хайрцгаараа хэлэв. Яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч үргэлж ил байсан түүний илэрхийлэмж сэтгэлийн гүндээ хоригдсон мэт санагдах юм. Бид ярилцах хэрэгтэй. Өнгөрсөн бүх хугацаанд зоосны нэг талыг харж дүгнэсэн болохоор нөгөө талыг эргүүлж харах цаг болсон гэж бодож байна. Цахилгаан шат хүрээд би буух товчлуур дээр дараад түүн лүү эргэж харав.

- Үги, чамайг хүсвэл бид харилцаагаа сэргээж болно шүү. Урьдын адилаар нэгэндээ түшиг болцгооё гэж хэлээд хариуг нь хүлээнэ. Харин тэр над руу чимээгүйхэн ширтэнэ. Бодолд живсэн нүдээрээ юу ч юм өгүүлсэн ч амнаас нь авиа болж гарсангүйд намайг багахан сандаргав.

- Урьдынх шиг байж чадна гэж үү? Би лав тэгж бодохгүй байна хэмээн эцэст нь ам нээлээ. Огт тойруулалгүй шулуухан хэлсэн түүний үгэнд цочирдон юу гэхээ мэдэхгүй дэмий л өөр тийш харав.

- Гэхдээ Үги...

Цахилгаан шат ирснийг илтгэн чимээ гарч яриагаа таслахад хүрэв. Тэр над руу хараад дараа нь газар ширтэн:

- Энэ бидний сүүлчийн уулзалт байсан гэж найдъя. Баяртай! хэмээгээд эргэж харлаа. Түүний нурууг харсан даруйдаа үүрд явуулах гэж байгаа мэт айдас хуралдана. Гуйя. Эргээд харчих л даа. Намайг гэсэн өчүүхэн сэтгэл үлдсэн бол.

Үргэлжлүүлэхийг хүссэн юмсан энэ харилцааг
Явуулахыг хүсээгүй юмсан энэ хүнийг

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now