• 31 •

1.2K 232 70
                                    

Гурав дахь удаа: 9. Бүх гол дүр

 Бүх гол дүр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Клуб хаах цаг болсон ч хэн нь ч суудлаасаа өндийсөнгүй. Бүгд л чимээгүй, дүнсгэр байх аж. Гэтэл хаалга онгойж миний түүхийн гол дүр болох Юүкэй орж ирлээ.

- Сайн уу? Охидоо хэмээхэд охид түүнтэй мэндлэх бол Сүүжин эгч:

- Хайраа~ хэмээгээд хурдхан шиг босон түүнийг тэврэн авлаа. Юүкэй түүний царайг ажаад:

- Царай чинь нэг л биш байх чинь. Ямар нэгэн юм болоо юу? хэмээн асуухад Сүүжин эгч уруулаа унжуулан түүнд эрхэлнэ. Харин түүний асуултад Суёон эгч хариуллаа.

- Үги бид нарт нэг залуугийн талаар ярьж өгсөн юмаа. Даанч үнэхээр хөгийн залуу байсан гэв. Миёон эгч санаа алдаад:

- Хүний амьдралд хар толбо үлдээж хаячхаад хаана юу хийж явдаг юм бол доо муу Юүкэй гэж хэлэв. Одоо л учрыг ойлгосон Юүкэй над руу асуулт эрэн харахад би толгой сэгсрэв. Охид Лукас гэдгээр нь мэдэхээс биш Юүкэй гэх жинхэнэ нэрийг нь надаас өөр мэдэх хүн байхгүй. Түүний санаа амарсан бололтой Сүүжин эгчийг тэврээд:

- Одоо харих уу? хэмээн асуухад эгч чимээгүй толгой дохино. Харин би өмднөөсөө чангаар зуурч өдөр бүр хардаг энэ дүр зургийг тэвчихийг хичээнэ. Гэтэл гэнэт:

- Өө Жону, сургууль дээр хүрээд ирээ юу? Ороод ирээ. Би 605 тоотод байна гэж Минни эгч хэллээ.

Юу вэ? Арай ч миний таньдаг Жону биш байлгүй дээ хэмээн бодох зуур Минни эгч утсаа таслаад бидэнд хандан:

- Миний дээр яриад байсан дүү надаас зөөврийн компьютерыг минь зээлсэн юм. Одоо авч ирж байна гэнэ ээ хэмээхэд Шухуа:

- Царайлаг юм уу? хэмээн сонирхон асууна. Харин Юүкэй бидэнд хандан:

- За бид ингээд явъя даа гэсээр Сүүжин эгчийг дагуулж гарах гэтэл өөдөөс нь Жону хаалга онгойлгон ороод ирэв.

- Уучлаарай, Минхи гэж хүн... хэмээгээд яг урд нь зогсох Юүкэйг хараад хөмсөг зангидан:

- Чи чинь? хэмээн асуухдаа хойно нь ширээний ард суух намайг олж харлаа. Ингээд бүх гол дүр цуглах шив. Яг л бурхны бидэнд зориулсан бяцхан даажигнал аятай.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now