• 2 •

2.3K 214 5
                                    

• • •

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Доош харан сууж байтал хажууд сууж байсан Суёон эгч:

- Хэний талаар яриад байгаа юм? хэмээн нам дуугаар асуухад нь би зүгээр л санаа алдав.

- Нэг залуу бий гэж хэлэхэд Суёон эгч үл ялиг инээмсэглэн нэг хөмсгөө өргөснөө:

- Сонирхолтой залуу бололтой гэв. Түүний талаар юу ч мэдэхгүй байж ингэж дүгнэхэд уур минь бага зэрэг хүрч хөмсөг минь зангирав.

- Тэр залууг тодорхойлж хоёрхон л үг хэлье. Гаж донтон. Ичиж зовох ч үгүйгээр амнаасаа байнга шахуу хөхний талаар бузар үг урсгаж, хөхөөр нь ялгаж охидтой харьцдаг заваан амьтан байгаа юм. Нэг ёсондоо гаж донтон хэмээн сул боловч уцаартай хоолойгоор ийн хэлээд ахиж яриа өрнүүлэх хүсэлгүйдээ урагш харав. Харин Суёон эгч намайг шоолж буй мэт хөнгөн хөхрөөд:

- Гэхдээ Үги, Чи эрчүүдийг хоёр л ангилдаг биз дээ? Гаж дон нь ил болон далд гэж хэмээн хэлээд хоёр хуруугаа нүүрний урдуур савчууллаа. Би хоёр хурууг нь гараараа атган доошлуулаад эгч рүү харав.

- Үгүй ээ! Тэр залуу бол хамгийн ичгүүргүй, хамгийн увиагүй, хамгийн том хөхөнд дуртай гаж донтон! ингэж хэлэхдээ нүүр минь хэрхэн үрчийж байгааг мэдрэнэ. Суёон эгчид түүний талаарх яриа сонирхолтой байгаа бололтой:

- Тэгээд тэр гаж донтонтой яаж яваад холбогдчихсон юм бэ дээ? хэмээн асуунгаа намайг тайвшруулах гэсэн мэт эрүүг минь зөөлөн илэв. Хариуд нь би нэг гүн санаа алдчихаад:

- Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Би тэр хүнтэй гурван удаа учирч, басхүү жаахан дотносож байсан удаатай. Гэхдээ үерхээгүй, бас унтаагүй. Нээрээ шүү! Тэр намайг жижигхэн хөхтэй болохоор надтай унтахгүй гэсэн юм. Хөх инээд хүргэж байх шив дээ. Муу гаж донтон! гэж хэлээд гараа зангидан ширээ нүдэхэд ангид байсан бүх хүн над руу харлаа. Ким профессор юм хэлэх гэж байхад азаар хонх дуугарч тэрээр зэмлэнгүй нүдээр над руу ширтэж байснаа ангиас гарч одов.

- Хмм тийм байж. Гэхдээ би яаж холбогдсоныг чинь мэдэж чадсангүй гэж эгчийг хэлэхэд би түүнд хандан:

- Сонирхож байгаа бол би дараа ярьж өгнө өө гэж хэлээд дараагийн лекц рүүгээ яаравчиллаа.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now