• 17 •

1.3K 180 12
                                    

Дахин учирсан ч: 5. Хөндий байна

 Хөндий байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Үүнийг өмс. Наад хувцас чинь тухгүй харагдаад байна хэмээн Юүкэй хэлээд барьж байсан хувцсаа орон дээр тавиад өрөөнөөс гарав. Надад өгсөн хувцсыг нь авахдаа орны хажууд байх гоо сайхны ширээний толинд өөрийгөө харлаа. Богино хар даашинз минь түүнд тухгүй харагджээ. Уг нь үзэсгэлэнтэй харагдах гэж хичээсэн нь энэ юмсан.

Хувцсаа сольж өмсөөд гал тогоонд хоол хийх гэж түчигнэх Юүкэй дээр очив. Тэр цааш харан хоолоо хутгах агаад намайг ирснийг анзаараагүй бололтой.

Харваас миний мэдэх хүү өөрчлөгджээ. Нуруу нь сунаад, мөр нь ч өргөн болчхож. Хоолой нь ч өмнөхөөсөө бүдүүрч бас жаахан булчин суучхаж. Том болжээ, манай Юүкэй хэмээн бодохдоо эвлүүлдэг тоглоомынхоо алга болсон хэсгийг олсон жаахан охин шиг баярлах аж.

- Яагаад ширтээд байгаа юм хэмээн гал тогоог цуурайтуулан түүнийг дуугарахад би цочиж орхив. Хэт чанга байснаас уу түүний хоолой хөндий дуулдана.

- Яагаад ширтэж болохгүй гэж хэмээн хэлээд түрүүнээс хойш над руу нэг ч хараагүй Юүкэйн араас тэвэрлээ. Дулаахан нуруунд нь нүүрээ наахдаа би өөрийн эрхгүй инээмсэглэж байх юм. Өдийг хүртэл доромжлуулж хараалгуулан байж тэдний өөдөөс тэмцэж ирсэн минь утга учиртай санагдана. Юүкэй байгаа болохоор...

- Хоолоо ид хэмээх зөөлөн дуу түүнээс гараад тэвэрч байсан гарыг минь хүчлэн тавиулав. Тэгээд эргэж харлаа. Түүнтэй харц тулгарахдаа хэзээд өөрийнх мэт аашилдаг байсан уруул дээр үнсэв. Гэтэл Юүкэй үнсүүлчхээд гаргадаг байсан мангар царайгаа огт гаргасангүй. Харин уруулаа арчаад ийн хэллээ.

- Надад хайртай юм шиг дүр эсгэхээ больж үз.

Нүд минь гайхсандаа томорч ямар нэг тайлбар нэхэх мэт түүн лүү харлаа. Харин тэр үг дуугүй хоол аягалахаар эргэв. Амлалтаа мартсан мэт таг чиг болоход нь ч хүлээж, буцаад ирнэ хэмээн найдлага тавьж, уулзвал үлдсэн амьдралынхаа хором бүрийг түүнтэй өнгөрүүлнэ хэмээн өөрийгөө тайтгаруулж, арай хийж олоод уулзаж байхад дүр эсгэсэн гэнэ ээ?

- Дүр эсгэхээ? хэмээн намайг чангаар асуухад тэр эргэж хараад ёжилсон мэт инээмсэглэв.

- Жинхэнээсээ хайртай гэж л битгий хэлээрэй дээ. Чамайг клубд харчхаад итгэх юм шиг байна уу?

Сэтгэлд минь борооны хар үүлс нүүж байсан ч үүлэн завсраар гийх ганц нар нь чи байсан юмсан. Гэтэл нар ч бас надаас нүүрээ буруулж үүлсийн ардуур нуугдчихлаа.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now