• 29 •

1.2K 211 33
                                    

Гурав дахь удаа: 7. Төгсөв

 Төгсөв

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

• • •

Ээжийн миний талаар ярьсан ичгэвтэр ярианууд дуусаж ашгүй нэг юм Юүкэй гэртээ харихаар болов. Гэтэл ээж Юүкэйг гаргаж өг гэсэн зарлиг буулгаж орхих нь тэр. Би ёсоор болгож сэтгэл гарган цахилгаан шат хүртэл хүргэж өгөв. Тэр цахилгаан шатаа дуудчихаад над руу эргэж харлаа.

- Үги, чамайг хүсвэл бид харилцаагаа сэргээж болно шүү. Урьдын адилаар нэгэндээ түшиг болцгооё хэмээн хэлээд хариуг минь хүлээнгээ чимээгүй инээмсэглэнэ. Би түүн лүү гунигтай ширтэхдээ дотроо эдгээр үгсийг хэлж байлаа.

Бүхэл амьдралын минь хэсэгхэн хугацаанд л хамт байсан хэрнээ бяцхан зүрхний минь хамгийн том хэсгийг эзэлчихсэн унтамхай хөвгүүн, ширээний найз, дурлалт залуу, адгийн амьтан, гаж донтон... Бидний харилцаа сэргэлээ гээд чи юуг ч засаж чадахгүй хол ирчхээд байна шүү дээ!


- Урьдынх шиг байж чадна гэж үү? Би лав тэгж бодохгүй байна хэмээхэд тэр юу гэхээ мэдэхгүй дэмий л өөр тийш харна.

- Гэхдээ Үги...

Цахилгаан шат ирснийг илтгэн чимээ гарч түүний яриаг таслалаа. Би түүн лүү хараад дараа нь газар ширтэн:

- Энэ бидний сүүлчийн уулзалт байсан гэж найдъя. Баяртай! хэмээн эргэж харан алхахад цахилгаан шатны хаалга хаагдах сонсогдов.

• • •

- Ингээд бидний арван жил үргэлжилсэн түүх дууслаа.

Миёон эгч уурлан босож ирээд:

- Ямар тэнэг юм бэ! Яагаад үгүй гэж байгаа юм бэ? Чи тэгж их үзэн ядаа юу? гэж хуруугаараа над руу чичихэд Сүүжин эгч ч мөн:

- Та хоёрт бүх юмаа ярилцаад эвлэрэх боломж олдож байхад гэж бухимдана.

- Гэхдээ би гунигтай төгсөнө гэж хэлсэн шүү дээ гэхэд ярианд нэг их анхаарал хандуулаагүй Суёон эгч:

- Гэхдээ энэ төгсгөл зуун хувь чиний алдаа байна гэлээ. Шухуа гараас минь зууран:

- Яах аргагүй цаана нь ямар нэг юм үлдчихлээ. Үлдчихсэн биз дээ? гэж шулганана. Би санаа алдсаар:

- Үгүй ээ. Ингээд дуусчихсан. Үлгэр сайхан төгсгөлийг олж чадаагүй ч яаж ийгээд төгссөн хэмээхэд тэд уруу царайлцгаана. Яг л дуртай киноных нь төгсгөл орвонгоороо эргээд төгсөхөд гаргадаг царай. Гэхдээ үнэхээр уучлаарай. Үүнээс цааш нь яривал хэн гэдгийг та нар мэдчихнэ шүү дээ!

Хувь Тавилан [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora