Chapter 31

4.6K 287 8
                                    

Жулиа-ын талаас:

"Люсиана? Яагаад ийм ууртай байгаа юм?" Би түүнийг аяга угаан зогсоход нь ийн асуулаа. Тэр Жэйсон, Лорензо хоёрыг явсанаас хойш нэг л хачин болчихсон. Гэрээ цэвэрлэх ч ууртай хэвээр. Гэхдээ түүний ачаар миний өрөө одоо цэмбийсэн юм л байна.

Түүний чимээгүй байдал түүнийг энэ талаар ярилцахыг хүсэхгүй байгааг илтгэх шиг. Магадгүй тэр ч бас Лорензог санаж байгаа байх. Яг л би Daddy-г санаж байгаа шиг.

Тэр тавгаа тавиур дээр тавин гараа сэгсрээд "Энэ зүгээр л Лорензогийн үе үе гаргадаг новшийн аашнаас болсон юм."

Тэр нүдээ эргэлдүүлээд "Тэр надад намайг аюулгүй байлгахыг хүсч байна гэж хэлсэн!? Пффф. Хөгийн новш." гээд тэр гүнзгий амьсгаа авчихаад үрхэлжлүүлэн аягаа угаав.

Өххх. Тэр муу үг хэллээ. Хэрвээ намайг ийм үг хэлвэл Daddy-д таалагдахгүй л байх. Нэг удаа би санамсаргүй F*** гэдэг үг хэлтэл тэр намайг шийтгэсэн. Тэр нь үнэхээр хачин, жирвэгнэсэн мэдрэмж өгч байсан ч азаар сүүлд түүний машинд болсон шиг явдал болоогүй.

Би түүний араас хэсэг ширтэн зогсож байгаад охидтой нэгдэн ширээнд суулаа. Би одоо болтол Наталиагийн хэлсэн зүйлийн тухай эргэцүүлж байна. Өхх, магадгүй одоо Люсианагаас асуух зөв цаг нь байх.

Би босон түүний хажууд дөхөн очлоо. Одоо бол орчин гайхалтай зохицож байна. Усны чимээ болоод радиогоор явах дуунаас болоод бидний дуу сул сонсогдоно. Би түүний мөрөнд хүрээд

"Люсиана? Би чамтай хэсэг ярилцаж болох уу?" хэмээн шивнэн хэллээ.

Тэр миний хүрэлтэнд эргэж харсан ч гайхсан харагдана.

"Мм тэгэхээр... би чамтай Наталиагийн надад хэлсэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм. Тэр надаас Лорензо та хоёрыг... өөрт нь хайртай болов уу гэж асуусан... Би түүнийг яагаад тэгэж асуусныг мэдэхгүй ч тэр үүнийг хэлж байхдаа үнэхээр гунигтай харагдсан."

Харин одоо Люсиана нэгэн зэрэг гайхсан бас санаа зовсон харагдана.

Тэр гараараа биеэ ороон ард талын тавилгаа налан Наталиа руу харна.

"Би зүгээр л... түүнд ямар нэг зүйл тохиолдсон юм болов уу гэж бодсон юм."

Тэр хүндээр санаа алдан над руу эргэж хараад "Наталиа бол... төлөвлөгдөөгүй хүүхэд. Энэ Лорензо бид хоёрын хооронд харй бий болохоос өмнө болсон ганц шөнийн л явдал байсан юм. Бид хоёулаа согтуу байснаасаа болоод хэтэрхий нээлттэй болчихсон байсан. Бид хоёул юу хийж байгаагаа мэдэж байсан ч... үргэлжлүүлсэн."

My babygirl [Mongolian]Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα