Chapter 49

1.9K 259 75
                                    

Жэйсон-ы талаас:

"Чи ингэх хэрэггүй. Ийм замаар явах хэрэггүй." хэмээн би алсад хашхирна. Яагаад надад ийм зүйл тохиолдоно вэ? Би түүнийг хамгаална гэж амалсан. Би түүнийг өвгөж болох бүхий л жижиг зүйлсээс хамгаалах болно гэдгээ амалсан. Гэхдээ би тэр амлалтандаа хүрч чадаагүй. 

Тэртээх алсад харвал тэр залуу түүний минь толгойд буу тулган зогсоно. Розалина, хонгор минь жаахан тэсээрэй. Гэвч бүх зүйл оройтчихлоо. Буун дуу гарч, тэр залуугын хоржоонтой инээдтэй цуг бүх зүйл харанхуйлав. 

Нүдээ нээн харвал тас харанхуй өрөө. Өчүүхэн ч гэрэл алга. Магадгүй би нүдээ нээгээгүй байж болох. Гэхдээ мэдэж буй ганц зүйл бол энэ миний өрөө биш.

"Розалина!" хашхирсаар хааш явахаа олох гэж хичээнэ. Мөрөнд минь хэн нэгний гар хүрэх нь мэдрэгдэхэд би Розалинаг олохыг хичээв. Гэхдээ дахиад нэг хүрэлт, ба дахиад нэг. Харин одоо би өөрийгөө хамгаалах гэж хичээнэ.

Дахин нэг нүдээ нээвэл эмнэлэгт байх нь тэр.

"Аав аа, ... намайг битгий орхиоч дээ." гэх танил хоолой.

Тэр танил хоолойг даган нэгэн өрөөний хаалгыг нээхэд би өвдөг дээрээ сөхрөн нүднээс минь нулимс урсчихав. Учир нь би өөрийгөө харж байна. Бага байх үеэ. Би орны хажууд өвдөглөн суух ба тэр орон дээр яг л над шиг харагдах, гэхдээ надаас арай илүү хөгшин, хүчтэй, зоригтой... миний аав. 

"Зүгээр дээ, хүү минь. Чи минь мундаг залуу болох болно. Тэр үед аав нь чамайг харахаар ирэх болно." Түүний хэлсэн үг. Нүдэнд минь нулимс дүүрэн бүх зүйл харанхуйлж эхлэв. 

"Үгүй ээ. Аав аа. Хүлээгээч." 

Одоо харин хэтэрхий цагаан өрөө. Магадгүй диваажин байж болох юм. Учир нь энд ямар ч хир буртаг үгүй юм. 

"Жэйсон" хэмээх дуу хажууд сонсогдон харвал.... Розалина. Миний үзэгсгэлэнтэй эхнэр. Түүн рүү чиглэх үед... ардаас

"Daddy" гэх зөөлөн хоолой дуулдав. Хоёр талд минь хэдхэн алхамын зайд зогсох тэд...

"Daddy, та намайг орхихгүй гэж амласан шүү дээ." 

"Жэйсон, намайг битгий дахиж үхүүлээч дээ." 

Тэрний минь ард буу тулган зогсох залууг хараад эргэлзэлгүй түүн рүү чиглэв. 

"Daddy" . Энэ удаад babygirl-руу буу тулган зогсжээ. 

Үнэхээр яахаа мэдэхгүй өвдөглөн доош шал ширтэн бодлогшроно. 

"Р-Розалина." Миний хайрласан анхны эмэгтэй. Миний хайрт, миний эхнэр, миний нөгөө тал. Би тэрнийг аврах хэрэгтэй. Тэрнийг- 

Гэхдээ- babygirl. Түүнтэй өнгөрүүлсэн бүхий л мөч тархинд минь дахин тоглогдов. Тэрнийг анх үдэшлэг дээр харсан үе. Анх шийтгэж байсан мөч. Анх удаа түүнийгээ үнссэн үе. Анхны болзоо, анхны бүжиг... тэрний надад анх хайртай гэж хэлсэн мөч. 

Түүн рүүгээ харвал тэр минь ягаан зуны даашинз өмсчээ. Түүний гялалзсан нүд, урт долгионтсон үс, булбарай уруул... зүгээр л тэр гэдэг нь...

Би дээш өндийн инээмсэглэн харвал тэр минь удаанаар над руу алхав. Би ч мөн удаанаар түүн рүү алхан бид нэгэнрүүгээ ойртоно.

"Babygi-"

БАНГ

Цус!

"ЖУЛИА! Жулиа!"

Хаалга савагдан онгойн Лорензо, Розалина 2 орж ирэв. Хүнд хүнд амьсгал минь цээжийг минь өвтгөн хэвлий хэсгээр ч бас хөндүүрлэх аж. 

"Жайсон. Ямар чөтгөр нь болвоо?" хэмээн хажууд минь суугаад ямар нэгэн зовиур байгаа эсэхийг харна. Тэр Розалинад хандан эмч дуудахыг хүссэн ч Розалина зүгээр л байсан байрандаа зогсон ямар  ч сэтгэл хөдлөлгүй нүдээр нааш ширтэнэ. 

Би тайвшран буцаж хэвтээд 

"Тэгэх шаардлагагүй дээ, Лорензо. Зүгээр л таагүй зүүд байлаа." хэмээн хэлэв. 

Тэр харин нүдээ эргэлдүүлэн Розалинад дахин нэг удаа эмч дуудахыг сануулав. Энэ удаа харин тэр эргэж ч харалгүй шууд гараад явчихав. 

"Хөгшөөн, юу болсон юм?" 

"Babygirl , хаана байна?" Тэр хэдийнээ бидний харилцааг мэдэж байгаа тул санаа зовох зүйлгүй babygirl гэж дуудаж байгаа юм. 

"Тэр Наталиа дээр зочилхоор эмнэлэг рүү яьсаан." 

"Ганцаараа юу?"

"Юу? Мэдээж үгүй залуу минь. Кеган түүнтэй хамт зочилж байгаа. Дээрээс нь Люсиана ч тэнд байгаа." 

Тайвшрал. Би үнэхээр түүнийгээ бэртэж гэмтвэл юж хийхээ мэдэхгүй байна. Саяны зүүд намайг түүнийг хамгаалах хэрэгтэйг дахин санууллаа. Өөрт байгаа бүхий л зүйлээрээ..

"Дурласан залуу ч харагдаж байна аа." хэмээн Лозенза шоолон инээнэ. 

***
Шинэ хэсэг 120 воте; 50 сэтгэгдэлийн дараа орно.

Богинохон байгаад уучлаарай. Гэхдээ хурдан2 шинэ хэсэг оруулахыг зорьж байна аа. Уг нь дуусахад 10аадхан л хэсэг үлдсэн.

Удааж байгаагаа мэдэж байгаа ч анхнаасаа л дуусгана гэдгээ хэлж байсан болохоор санаа зоволтгүй шүү.
Тэгээд нэг санал байна.
Энэ бичвэр маань дахиад 2-р бүлэгтэй. Тэр бүлгийг үргэлжлүүлж орчуулах уу? Хэрэггүй юу?
Хэрвээ хэрэггүй гэвэл та бүхэнд уншихыг хүссэн гэхдээ орчуулагдаагүй бичвэр байвал санал болгож болно шүү.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now