Chapter 14

6.2K 390 13
                                    

Жулиа-ын талаас:

Би дээш шатаар өгслөө. Одоо ч зүрх минь яг л хэдэн миль гүйчихсэн мэт хурдан цохилсоор...Daddy надад хайртай. Тэнгэр минь тэрнийг надад хайртай гэж хэлэхэд би юу хийх ёстойгоо мэдээгүй. Хэрхэн бодохоо хүртэл мэдэхээ байчихсан. Би зүгээр л хөлдчихсөн мэт... Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдээгүй. 

Би түүнд хайртай юу?

Б-Би мэдэхгүй байна. Бид уулзаад ердөө л хоёр хоносон. Яахав би түүний тухай хааяа боддог ч... би үнэхээр мэдэхгүй байна. 

Тэр намайг хайрладаггүй. Тэр зүгээр л юу ч бодолгүй хэлсэн байх. Гэхдээ тэр үед би түүний нүд рүү харсан. Юу гэдгийг нь мэдэхгүй ч түүний нүд рүү харахдаа би зүгээр л түүнд итгэхийг хүссэн. 

Би энэ тухай хэт их бодох хэрэггүй байх. Орой болчихож.

Өрөө рүүгээ орон харвал үнэхээр замбараагүй байх аж. Би шалан дээр тарсан хувцаснуудыг янзалсаар орой болсон ч гэсэн өрөөгөө цэвэрлэхээр шийдлээ. Бүх юм үнэхээр аймшигтай замбараагүй-

"Үгүй ээ!" Би ээжийн өрөөнөөс орилох дуу сонслоо.

Би барьж байсан хувцасаа газар хаячихаад хурдхан шиг түүний өрөө рүү гүйлээ. 

"Ээж, юу болсон бэ?" хэмээн орилсоор түүний өрөө рүү орвол тэр өглөөнийхтэй адил газар хэвтэх ба харин утсаа чихэндээ барьжээ.

"Үгүй! Үгүй! Үгүй! Миний хүүхэд л биш шүү!..." хэмээн тэр уйлна. 

Ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ? Тэр юун тухай яриад байгаа юм? 

"Ээж, сонсооч. Сонс л доо. Зүгээр дээ, за юу?" Би хажууд нь очоод түүнийг тэврэн тайвшруулахыг хичээнэ.

Тэр утсаа чихэндээ барьсан хэвээр байх бөгөөд хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой. 

Би түүнээс утсыг нь аваад холдон зогслоо. 

"Хэрэггүй ээ, хонгор минь. Зүгээр л утсыг минь буцаагаад өг. Энэ юу ч биш ээ, амлаж байна." Тэр тайвнаар хэлэх боловч хоолойноос нь айдас мэдрэгдэж нүднээс нь нулимс урсана. Түүний утсыг авахад тэр бүр ихээр айна. Урьд өмнө айж байгаагүйгээрээ.

Би удаанаар утсыг чихэндээ ойртуулан барьвал зүгээр л замбараагүй чимээ сонсогдоно.

"Байна уу?" хэмээн би зөөлнөөр хэллээ. 

Юу ч алга. 

Ямар  ч хариу байхгүй байсан тул би тэр хүнийг тасалчихаж гэж бодон-

"Ммм, Жулиа" хэмээн баргил хоолойгоор хэн нэгэн хэлэхэд нуруугаар минь эрвэгнээд явчихав. Түүний хоолой үнэхээр хүйтэн байсан тул намайг айлгаж байлаа. Тэр яаж миний нэрийг мэдсэн юм бол?

Ээж рүү харвал тэр толгойгоо сэгсрэн долоовор хуруугаа урууландаа хүргэн намайг юу ч битгий хэл хэмээн анхааруулна. 

"Юу байна даа?" хэмээн өнөөх хүйтэн хоолойт хэллээ. 

Би хариу хэлсэнгүй.

Энэ эрэгтэй хүний хоолой байсан ба үнэхээр хүчирхэг сонсогдоно. Түүний хэн болохыг мэдэхгүй ч ээж минь түүнээс болж ийм байдалтай байгааг л хангалттай сайн мэдэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

"Сонс! Би өөрийг чинь ээж рүү минь залгахгүй байгаасай гэж хүсч байна. Тэр өөрөөм чинь болж гунигтай байна. Харин би түүнийг ийм байхад дургүй." хэмээн би ууртайгаар хэллээ. Энэ миний анхны удаа чангаар ярьж уурлаж байгаа тохиолдол. Надад таалагдаж байна. 

"Цу цу цу! Яг л аав шиг ээ... үнэхээр хүчирхэг бас зоригтой." хэмээн тэрээр хөхөрлөө. 

"Би чиний хэн болох юу хүсээд байгааг чинь мэдэхгүй ч дахиж түүн рүү залгах хэрэггүй!" 

"Чи үнэхээр залуухан юм.... Розалин ч сэтгэд хангалуун байна байх даа." гээд тэр шууд утсаа тасалж орхилоо.

Хэн?

"Хонгор минь, зүгээр дээ. Бүх юм зүгээр, амлаж байна." хэмээн ээж минь дахин дахин хэлж байлаа.

"Ээжээ, юу болоод байгаа юм бэ? Тэр хэн юм?" хэмээн би санаа зовнингуйгаар асуулаа. 

"Чшшш, зүгээр дээ." хэмээн түүнийг намайг тэврэхэд би зөрүүлэн тэвэрлээ. 

"Розалин гэж хэн юм?" 

Харин тэр юу ч үл хэлэн зүгээр л намайг тэвэрсээр байв.

Түүнд надад хэлж чадахгүй ямар нэг зүйл байна. Харин би түүнийг нь олж мэдэх л болно доо. 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now