Chapter 44

5.4K 379 89
                                    

Жэйсон-ы талаас:
 

 3 цагийн өмнө... 

Өнөөдөр байнга сэрдэг цагаасаа арай эрт сэрчихлээ. Ажилгүй үедээ ихэвчлэн 9 цагт сэрдэг юм л даа. Хэдий би ажил дээрээ байнга очихгүй байгаа ч гэсэн санаа зовохгүй байна. Лүк маш сайн ажилчин. Би түүнийг илүү их урамшуулах хэрэгтэй юм байна.

 "Өглөөний мэнд, хатан минь."  Бяцхан охин руугаа харан шивгэтэл тэр хариу нойрмоглон дуугарав. Би аажуухнаар түүнийг өөр лүүгээ харуулаад хацрыг нь илбэнэ.

 Түүний нүдэн доор хар зураас үүсчээ. Энж мэдээж надаас болсон. Тэр надаас болж их стрэссдэж байгаа байх. Би түүний төлөө өөрийгөө өөрчилж байгаа. Түүнийг алдахгүйн тулд... Би хэдийнээ тэр болоод түүний хайр ямар их хэрэгтэйг ойлгосон.

 Одоо би түүнийг үнсэлтээр бөмбөгдөж байна. Хацар, дух, эрүү, нүд, хамар, эцэст нь уруул дээр нь. Тэр нойроо харамлан цааш харан хэвтэв. Гэхдээ яг одоо би үнэхээр хэцүүхэн байдалд орчихлоо. Хэрэв тэрний халуухан өгзөг дахиад миний андыг шүргэх юм бол энэ үнэхээр тэсвэрлэхийн аргагүй болох нь. Бурхан минь гэж, энэ өглөөг битгий сүйрүүлээч. Би өөрийгөө барих хэрэгтэй. Түүнийхээ мөрөн дээр үнсчихээд хурдхан шиг бослоо. Надад хүйтэн шүршүүр хэрэгтэй байна. Маш хүйтэн.

***

 Би ажлын ширээнийхээ ард суух бөгөөд урд минь нөтбүүк болон маш олон бичиг цаас хөглөрнө. Тийм ээ, би гэртээ ажиллаж болно гэж бодсон юм. Мэдээж энэ их ашигтай шүү. Би ажлаа хийнгээ Babygirl-тойгоо хамт байж чадна шүү дээ. 

Түүнийг анх ажил дээр минь ирсэн өдөр санаанд орчихлоо. Тэр үнэхээр тэр ганцхан асуултын төлөө над дээр ирсэн шүү дээ. Үнэхээр гайхалтай бас хөгжилтэй.  

"Жэйсон"

 Хаалга тогших чимээ намайг жаргалтай бодлоос минь салгаж орхив. Сэгсийсэн үстэй Лорензо халаасандаа гараа хийчихсэн орж ирэв. Тэр үнэхээр үсээ яаж янзлахаа мэддэггүй бололтой.

"Чи хэзээ ажлаа хийхээ мэдэхгүй юу?" тэр тоглоомтойгоор асуун урд минь ирж суув.

"Чи намайг мэднэ, Лорензо. Үргэлж бас үүрд."

Тэр инээсээр "Хэрвээ би чам шиг-"

"Чи миний саятан найз болно." Би чангаар инээн түүнээр тоглоом хийгээд амжив. Хамгийн сайн зүйл нь Лорензо бид хоёр ажил болон бизнесийн хувьд нэгэндээ үнэнч шүү. Жэйсон болон Лорензо гэхээсээ илүү Босс болон Лорензо. Гэхдээ өнөөдөр сайхан байна аа. 

My babygirl [Mongolian]Donde viven las historias. Descúbrelo ahora