Chapter 9

7K 397 8
                                    

Жулиа-ын талаас:

Би хэн нэгний уйлах болон хашхирах дуунаар нойрноосоо сэрлээ. Ямар чөтгөр нь болоод байна аа. 

"Ээж?" хэмээн би орон дээрээ суун ориллоо. Энэ мэдээж өдөр бүр тохиолдоод байдаг зүйл биш. Тиймээс би сонссон зүйлдээ итгэлгүй байна. Би орноосоо өндийгөөд өвөө эмээгийнхээ төрсөн өдрөөр минь авч өгсөн хандгайтай гэрийн шаахайг өмсөн бослоо.

"Ээж?" хэмээн өмнөхөөсөө чангаар хэллээ.

"Б-Би байна аа, хонгор минь. Юу ч болоогүй болохоор санаа зовох хэрэггүй." хэмээн тэр хэлэх ч би түүний хоолойноос л ямар нэг зүйл болсоныг мэдэж байлаа. Би яагаад орилох болоод уйлах чимээ сонсов? Би удаанаар түүний өрөө рүү явах ч алхам тутамд хандгайтай шаахай чанга дуугарна. 

Хаалга онгойлгон хамгийн түрүүнд олж харсан зүйл бол газар суун гартаа утсаа чанга барин суух ээж минь байлаа.

"Ээ бурхан минь. Ээж?" Би түүн дээр гүйн очоод түшин босголоо. Ээж минь үнэхээр эмзэг харагдах бөгөөд энэ нь намайг гуниглуулж байв. Шалан дээр ямар нэг зүйл байх бөгөөд анзааран харвал аавын минь зураг байв. Зургийн жааз эвдэрч хаа сайгүй таржээ.

"Ээж ээ, надад юу болохгүй байгааг хэл л дээ... Энэ аавыг санасанаас болоо юу?" 

Тэр юу ч хэлээгүй учраас би тийм гэж бодов. Гэхдээ түүнийг над руу харахад би түүний нүднээс өөр зүйлийг олж харав. Уур хилэн, зовлон шаналал. 

"Намайг чамд хайртай гэдгийг мэднэ биз дээ?" хэмээн тэр шархалсан өнгөөр асуулаа. Тэр хүчтэй байхыг хичээж байна. 

"Тиймээ ээж ээ, мэдээж. Та надад үнэхээр их хайртайг мэднэ." Ээж өмнө нь хэзээ ч ингэж аашилж байгаагүй... яагаад гэнэт?

Тэр дахин өөр зүйл хэлэлгүй зүгээр л намайг тэвэрлээ.

Ээж ээ? Юу болсон юм бэ?

***

"Тэгэхээр чи түүнийг өрөөнийхөө шалан дээр байхад нь олоо юу?" хэмээн Жекоб асуулаа. 

Би уйдаад байсан болохоор найзуудаа гэртээ урихаар шийдсэн юм. Би ээжид өглөөний цай бэлдэж өгөөд түүнийг унтуулсан. Тэгээд л би ганцаардаад байсан юм. 

Бид зочны өрөөнд суух бөгөөд Жекоб өглөөний цайнд зориулан McDonalds авчирсан байлаа. 

"Тиймээ. Тэр надад юу болсоныг хэлээгүй ч би түүнд ямар нэг зүйл болсоныг мэдэж байна."

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now