Chapter 3

8.4K 486 8
                                    

                                                                  ~Дараагийн өдөр~

Өчигдөр орой daddy-тай хийсэн бяцхан харилцан ярианы дараа би түүний талаар бодохоо больж чадаагүй. Цаг үргэлж энэ буруу, би түүнтэй өчигдөрхөн л уулзсан гэж өөртөө хэлэх боловч энэ надад огтхон ч нөлөөлөхгүй байна. Энэ миний ийм зүйл мэдэрч байгаа анхны тохиолдол. Тийм ч учраас бусад туршлагагүй хүмүүсийн адил сониуч зан минь хөдөлж байна. 

Энэ яг л бидний хоорондох хүч мэт. Энэ намайг түүн рүү чиглүүлж... асуудал руу түлхэнэ. Хэрвээ би хэн нэг найздаа энэ тухай хэлвэл тэд мэдээж намайг шүүмжлэх болно. Би түүний нэр Жейсон ... гэдгээс өөр юу ч мэдэхгүй. Хэрвээ тэр надтай өөр зорилготой уулзсан бол яах вэ? 

Би нэг санаа алдчихаад босч биеийнхээ чилээг гарган бага зэрэг булчингаа ажилууллаа. Бямба гарагийн өглөө хамгийн шилдэг нь. Учир нь баасан гарагаас гадна хөгжилтэй зүйлс хийж болох хамгийн сайхан өдрүүдийн нэг.

"We keep this love in a photograph" Би радиогоор яваа дууг дагаж дуулна. Энэ миний дуртай дуу. 

Би угаалгын өрөө орон шүдээ угаачихаад үсээ ороолоо. Би толинд харан инээмсэглээд өдөр тутмын будалтаа хийхээр нүүр будагаа гаргана. Нүдний хүрээлэгч, сормуусны будаг болон бага зэргийн хацар өнгөлөгч. Миний хөмсөг угаасаа өтгөн тул буддаггүй. Харин суурь болоод гэрэл сүүдрийг онцгой тохиолдолд л тавьдаг.

Би шүүгээгээ онгойлгоод хамгийн түрүүнд харагдсан богино шорт, цагаан богино футболк, ягаан сул цамцыг авлаа.

Утас маань дуугарахад хувцасаа сольж байсан тул авсангүй. Дараа эргүүлээд залгана аа.

Хувцасаа сольж дуусаад доош буухад ээж өглөөний цай бэлдэж байв.

"Хонгор минь, сайхан амарсан уу?" 

"Тийм ээ, ээжээ. Би өнөөдөр гарч ажил хайна. Та надад машинаа түр зээлдүүлэхгүй биз?"

Ээж хоолоо аягалан надад өгөөд "Мэдээжийн хэрэг. Би чамайг аль эрт л машинтай болж болно гэж хэлсэн."

"Тиймээ. Гэхдээ би өөрийнхөө мөнгөөр машин авахыг хүсэж байна. Би мөнгө цуглуулж байгаа. Бас би аль хэдийн коллежийн төлбөрөө олчихсон."

Тэр толгой дохиод "За яахав. Гэхдээ чи машин авхуулмаар байвал зүгээр л хэлэхэд болно шүү, за юу?" 

Би толгой дохин хоолоо идэж дуусахтай зэрэгцэн утас минь дуугарлаа. Би утсаа авалгүй анкетаа аваад ширээнээс бослоо.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now