Chapter 10

6.8K 416 13
                                    

Жулиа-ын талаас:

"Яагаад инээгээд байгаа юм?" хэмээн би гайхан асуулаа. Азаар эргэн тойрондох хүмүүс энэ галзууд анхаарлаа хандуулахгүй байна. 

"Ч-Чиний хэлсэнээс болоод." Тэр гүнзгий амьсгаа аваад "Жейсон, тэр Жейсон daddy гэж үү?" Тэр хөхөрсөөр мөрөн дээр минь гараа тавиад

"Чи үнэхээр гэнэн юм. Түүнийг daddy гэж дуудаж л-"

"Би гэнэн биш!" хэмээн би хүүхдийн хоолойгоор хэлээд түүний гарыг өөрөөсөө холдууллаа. Бурхан минь, би магадгүй хүүхэд хэвээрээ байх. Том хүн шиг байх хэцүү юм. Ялангуяа эргэн тойрон дахь бүх хүн чамайг хүүхэд гээд байх үед.

Тэр гараа ташаандаа аваад "За за, эгдүүтэй хацарт аа, намайг дагаад яв. Би чамайг Daddy-тай чинь уулзуулъя." гээд дахиад л хөхрөв. Энэ залуу инээх асуудалтай бололтой. 

Бид цахилгаан шатанд орж суугаад түүнийг хаалга хаан давхараа дарахыг хүлээлээ. Хүмүүс над руу харахыг мэдрэх бөгөөд энэ намайг тавгүйтүүлэх ч тийм  ч хүнд биш байв.

"Тэгээд... Бид хаашаа явах билээ?"

"20-р давхар"

"Аан за... 20-р давхар." Би өндрийг үзэн яддаг. Ялангуяа цахилгаан шатыг. Бага байхад минь аав үргэлж надтай хамт байдаг байсан. Би өөрийгөө сатааруулахаар эргэн тойрноо харлаа. Би зүгээр л цахилгаан шатан дотор зогсож байна. 

"Тайвшир эгдүүтэй хацарт аа. Энэ 50 давхар. Бид тийм ч өндөрт биш байна." гэж тэр тайвнаар хэллээ. Хөгжим явж эхлэхэд л бага зэрэг тайвшрав. Энэ залуу огтхон ч тус болсонгүй. 

2 орчим минутын дараа цахилгаан шат ирэх ёстой давхартаа ирэн би хаалга онгойхтоо зэрэгцэн бушуухан гарлаа. Тэгэж гарахдаа хэн нэгнийг мөргөчихөв.

"Ө-өхх. Намайг уучлаарай." хэмээн би бушуухан шиг түүнээс уучлал хүслээ. Тэр охин миний үеийнх байх бөгөөд үнэхээр үзэгсгэлэнтэй юм. Тэр бусад охид шиг биш бөгөөд нүүрээ тийм ч их будаагүй харин илүү энгийн байх аж. Мөн үс нь богинохон долгионтой. 

"Зүгээр дээ."

"Би чамайг тайвшир гэж хэлсэн шүү дээ, эгдүүтэй хацарт аа." гэсээр Лүк цахилгаан шатнаас гарч ирэв.

"Ренна гэдэг." гээд түүнийг гар сунгахад би гарнаас нь бариад

"Танилцсандаа таатай байна, Ренна." хэмээн би ичингүйрэн хэллээ. би шинэ хүмүүстэй танилцах дургүй. Учир нь би үнэхээр ичимхий хаалттай нэгэн. 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now