Chapter 29

5.4K 322 7
                                    

Жэйсон-ы талаас:

Бурхан минь! Доодох минь хатуураад үнэхээр хүнд байна. Яагаад Лорензо үргэлж бидний гайхалтай мөчийг тасалдуулдаг байна аа? Энэ хараал идсэн 2 дахь нь! Амлая. Хэрвээ дахиад ингэх юм бол би түүнийг ална даа!

Би түүний араас харан ийн бодно.

“Хөгшөөн чамд Жулиаг аюулгүй байлгах нь чухал байна уу? Эсвэл магадгүй сүүлийн удаа түүнтэй секс хийх нь чухал байна уу?” гээд тэр над руу эргэн харлаа.

Би нүдээ эргэлдүүлээд “Энэ чинь яг л биднийг секс хийсний дараа түүнд ямар нэг зүйл тохиолдох юм шиг сонсогдож байна. Бас би түүнийг цаашдаа байнга өрөөндөө байна гэдэгт итгэлтэй байна.”

Тэгэхээр бид үнэхээр хэн Babygirl-д муу зүйл хийх гээд байгааг мэдэхгүй байна. Бас яг ч хэн нэгэн түүнд ямар нэгэн зүйл хийх гээд байгаа гэдэгт итгэлгүй байна. Магадгүй Люсиана зүгээр л буруу бодсон байх. Гэсэн ч би анхааралтай байх болно. Babygirl минь надаас болж гэмтээсэй гэж хүсэхгүй байна.

“Чи түүнийг бүхэл өдөржин өрөөндөө байхаар уйдна гэж бодохгүй байна уу? Юу гэхээр чи түүний эргэн тойронд тийм ч их байдаггүй шүү дээ.”

“Өчигдөр юу болсоныг хараач Лорензо. Тэр бараг л гэрлийн бүрхүүлэнд дарагдахаа шахсан. Би л хамт биш бол дахиж түүнийг хаа нэг тийшээ явуулж чадна гэдэгтээ итгэлгүй байна.”

Би үнэхээр хараал идсэн нухацтай байна. Би түүнийг аюулд оруулж чадахгүй.

Ажлын өрөөнд ороод удаагүй байтал Люсиана орж ирэв.

“Би бидэнд зарим нэг хариулт өгч чадах хэн нэгнийг мэднэ гэж бодож байна.” хэмээн хэлээд тэр гаран дахь материалаа харуулав. Тэр түүнийгээ их л итгэлтэйгээр ширээн дээр минь тавьчихаад гараа зөрүүлэн жуумалзана.

“Рикки Помпей?” хэмээн Лорензо тодруулав.

Тэр үүнийг хаанаас мэдсэн юм бол?

“Ойлгомжтой биш гэж үү? Тэр бол түүний ээжийг сүрдүүлсэн нэгэн. Учир тэр түүнд өртэй.”

“Заза. Магадгүй чиний зөв, Люсиана. Гэхдээ энд юу ч ойлгомжтой биш байна. Учир нь тэр намайг Babygirl-ын ээжтэй тохиролцохыг хүссэн. Тэрнээс гадна тэр зүгээр л айлгахыг хүссэн учраас ямар нэгэн зүйл хийх ёсгүй.”

Хэн ч юу ч хэлэхгүй байсанд би Лорензоруу харвал тэр над руу ихэд хачин харцаар харж байлаа.

“Юу?”

“....Юу ч биш дээ, хөгшөөн....ямартай ч Жулиа хаана байна?”  гэж тэр асуугаад буугаа далд хийлээ.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now