Chapter 47

3.2K 354 85
                                    

Лорензо-гийн талаас: 

Жулиа бараг л бидний ажлын талаар мэдчих шиг боллоо. Тэр бол асуултынхаа хариуг заавал авж байж л салдаг төрлийн хүн ши санагддаг. Би ч сая балрах дөхлөө шүү. Азаар хурдан хөдлөн түүнийг өрөөнөөс гаргаж чадлаа. 

Гэхдээ мэдээж түүнд баярлах юм нь тэр Наталиа дээр очих нь байна. Тэр охин яагаад ч юм Жулиатай байхдаа илүү эрч хүчтэй, өөрийнхөөрөө байдаг. 

Гэнэт Жэйсоны ширээн доороос хүний бөглуу дуу сонсогдов. Розалина? Тэр энд ямар чөтгөрөө хийж байгаа юм бэ? 

Жэйсоны бичиг баримтууд маш өндөр нууцлалтай мэдээллүүд байдаг. Тэр ч үүнийг мэдэх ёстой. Намайг ширээ дөхөхөд тэр өвдгөн дээрээ суучихсан зарим бичиг цаас газар байх нь үзэгдэв. Мэдээж тэр намайг ирэхийг сонссон байх. Тэгээд эдгээр бичиг баримт түүний гарт байгаагаар нүдэнд минь харагдаж болохгүй шүү дээ. 

"Чи энд юу хийж байгаа юм?" 

Тэр дээш өндийн хувцсаа янзлангаа " Юу ч биш." хэмээн хариулав. 

Юу ч биш??? мөн тийм байхдаа. 

Тэр үнэхээр юу ч болоогүй юм шиг алхаж байна гээч. Үнэхээр би 100% шударгаар хэлэхэд энэ хүүхэн надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Жэйсон түүнээс ямар чөтгөрөө олж харсаныг мэдэхгүй ч би лав хэзээ ч түүнийг эерэгээр харж байгаагүй. Энэ хүүхэн эргэн тойронд минь байхад миний аюулгүй байдал алдагдаж байгаа мэт л санагддаг. 

Жулиа-ын талаас: 

"Чи энэ газрыг эмнэлэг гэдэгт итгэлтэй байна уу, Майк?"

"Ямар гээчийн асуулт вэ? Мэдээж. Энэ бол эмнэлэг." 

Би зүгээр л илүү итгэлтэй болгох гэж л асуусан юм. Эндээс 2 километрын зайд өөр нэг эмнэлэг байсан. Харин энэ эмнэлэг... үнэхээр дээд зэрэглэлийн харагдаж байна. 

Би үүдний том хаалга руу чиглэн алхахад Майк араас минь дагав. Би эргэж харан

"Зүггээр дээ, Майк. Машиндаа хүлээ. Би хэдхэн хором л болно. " гэсэнд тэр нүдээ эргэлдүүлсээр 

"Чамайг наад хаалгаараа орсон мөчөөс эхлэн би тоолох болно шүү. Тэгэхээр чамайг хугацаандаа гарч ирсэн нь дээр гэж зөвлөмөөр байна." 

"Ойлголоо. Чи энэ хавиар өөрийгөө саатуулангаа зугаалах талаар юу гэж бодож байна. 1 цаг орчим. Чамайг эргэж ирэхэд би энд чамайг хүлээгээд байж байх болно. "

My babygirl [Mongolian]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ