Part 2 of Chapter 32

4.3K 316 32
                                    

Жулиа-ын талаас:

Гэнэтхэн нүдээ нээснээс болж толгой өвдөхөд хурдхан шиг буцаан аньлаа. Юу боллоо?

Удаанаар өндийн орны түшлэгийг налан суухдаа л өөрийгөө өрөөндөө байгааг мэдэв. Өрөөнд харанхуй ноёлох ба гэрэл болж буй зүйл нь зөвхөн цонхоор тусах сарны гэрэл л байна. Би ийм удаан унтсан юм байхдаа?
Дурсамж гэнэтхэн л тархинд минь тоглогдож эхлэхэд зүрхэн тушаа өвдөлт мэдрэгдэн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд ирэв. Daddy... Тэр үнэхээр намайг тийм их өвдөлтөн дунд орхиж чадлаа гэж үү?

Хаалга онгойх дуунаар би бодлоосоо саллаа. Энэ Люсиана байна.

Тэр ор луу дөхөн ирээд захад нь суув.

"Зүгээр үү? Хонгор минь." хэмээн тэрээр зөөлөн өнгөөр асуув. Яг одоо тархинд минь хар мянган бодол эргэлдэж байгаагаас би түүнд юу гэж хариулахаа үл мэднэ.

Тэгээд зүгээр л толгой сэгсэрлээ. Би зүгээр биш байна.... өвдөж байна. Би түүнд ганцаараа баймаар байгаагаа хэлэхэд тэр над руу сэжиглэнгүй харсаар бослоо.

"Ж-Жэйсон байгаа юу?"

Тэр над руу эргэж харан гунигтай инээмсэглээд "Тийм ээ, тэр байгаа. Бид бүгдээрээ доор зочны өрөөнд байна."

Намайг толгой дохиход тэр эргэж харан хаалга руу зүглэлээ.

"Х-хүлээгээрэй... 'бид' гэдэг чинь...?"

Энэ удаад тэр эргэж харалгүй цааш харсан чигтээ хүсвэл өөрөө доош бууж ирээд мэдэж болно гэчхээд гарч явав. Харин би санаа алдсаар үлдэв. Би доошоо буухыг хүсэхгүй байна. Тэнд намайг юу хүлээж байгаа? Ямар үнэн хүлээж байгааг мэдэх юм алга.

Удаанаар орноосоо өндийн шазар гишгэхэд хөлөнд минь өвдөлт мэдрэгдэв. Доош хөл рүүгээ харвал нэлээдгүй шархалжээ. Аргагүй л дээ. Тэр залуу намайг хөл нүцгэн тэр ой мод руу чирч явсан шүү дээ. Ингэж бодохдоо би өөрийгөө усны хувцасны оронд цэнхэр ягаан өнгийн торгомсог унтлагын халаадтай байгаагаа анзаарав.

Удаанаар хаалгаа нээн доош буухдаа хэн нэгний инээдийг сонсов. Би энэ хүнийг хэн гэдгийг мэднэ. Daddy. Ганцхан инээдээрээ л намайг догдлуулах нэгэн. Харин төд удалгүй нэгэн эмэгтэйн инээх дууг сонсоод түрүүхэн намайг эзэмдээд байсан догдлол алга болж оронд нь сандрал бүчин авав. Учир нь энэ Люсиана шиг сонсогдохгүй байна.

Эдгээр олон мэдрэмжүүдээс болоод хэдийн зочны өрөөнд ороод ирсэнээ анзаараагүй байж. Одоо бүх хүний анхаарал над дээр төвлөрчээ. Лорензо, Люсиана хоёр нэг буйдан дээр сууж харин Daddy болон.....

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now