Chapter 39

4.6K 342 25
                                    

Жулиа-ын талаас:

Би хүмүүсийн ширээ байрлуулж, агаарын бөмбөг өлгөхийг харан зогсоно. Арын талбай үнэхээр гайхалтай харагдаж байна. Гэхдээ би одоо ч яагаад үдэшлэг болох гээд байгааг ойлгохгүй л байна. Би энд ердөө нэг эсвэл хоёр өдөр болно л гэж бодож байсан шүү дээ. 

Арын талбай хангалттай цэцэгсээр дүүрсэн байх ба энэ нь яг л нэг цэцэрлэгт хүрээлэн шиг харагдана. Хаалга тогших дуунаар би бодолд дарагдсан байснаа анзааран хаалга руу явлаа. 

"Вуав, Люсиана чи үнэхээр халуухан харагдаж байна." хэмээн би хэлсээр түүний өмссөн даашинз руу харна. Тэр үзмийн ягаан өнгийн биеийг нь гайхалтай барьсан даашинз өмссөн байх ба энэ түүнийг төгс харагдуулж байв. 

Тэр ичингүйрсээр өрөөнд орж ирээд хаалгаа хаав. 

"Баярлалаа Жулиа. Бас Жэйсоны үйлдэлд уучлаарай. Гэхдээ амлая. Энэ нь хамгийн зөв сонголт." 

Би ойлгосоноо илэрхийлэн толгойгоо дохих ч дотроо бол юуг ч ойлгохгүй байна. Миний юу болохгүй болоод тийшээ бууж болохгүй гэж? Би мэдэхгүй байна. 

Люсиана цонхон дээр очин доош хараад 

"Хүүх, зочид хурдан ирж байна шүү." 

Би ч мөн хажууд нь очин харвал үнэхээр эрхэмсэг хүмүүс цугларсан байв. Би тэднийг бүгд баян гэдгийг тангараглаж байна. Зарим залуус нь нүүрээ халхалсан хар маск зүүсэн байх бөгөөд энэ нь сонирхолтой ч их хачин харагдаж байв. 

"Яагаад тэр залуус маск зүүчихсэн байгаа юм?" 

"Энэ залуус маск зүүсэн байгаа нь яагаад охид тэнд байж болохгүйн шалтгаан." 

"Мм, Ава хаана байгаа юм? Би тэрнийг хараагүй юм байна." 

"Санаа зоволтгүй дээ. Би тэрнийг Лорензогийн эцэг эхийнд аваачаад өгчихсөн. Тэд маргааш Наталиа дээр зочилно. Чи хамт явмаар байна уу?" 

Би толгой дохив. Би бараг л Наталиаг надаас болж тийм байсаныг мартаж орхиж. Үнэндээ би түүнтэй уулзана гэхээс тэсэхгүй нь. 

Люсиана надад зарим нэг хүмүүстэй очиж мэндлэх ёстойгоо хэлэхэд түүнийг зогсоож зүрхэлсэнгүй. Ганцаараа байх нь уйтгартай ч надад өөрөө өөртэйгөө ярилцах, тунгаан бодох хугацааг өгч байлаа. 

Би удаанаар хаалгаа онгойлгон эргэн тойрноо харан хэн ч байхгүй байгаад итгэлтэй болчоод аль болох чимээ гаргахгүйгээр доош буун гал тогоо орлоо. Хөргөгч онгойлгон дуртай амттангуудаа авчихаад буцан өрөө рүүгээ явж байхдаа нэг зүйлийг олж харав. Магадгүй хэн нэгэн. Daddy. 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now