Chapter 30

5K 290 4
                                    

Жэйсоны талаас:

"Хэрэгтэй зүйлсээ авсан уу?" хэмээн би машин дээр ирээд Лорензогоос асуув.

Тэр толгой дохин нааш хараад "Машины ард байгаа. Гэхдээ бидэнд тэр бүхэн хэрэг болно гэж бодохгүй байна. Бид яг л алуурчдын бүлэглэл шиг санагдаж байна."

Кеган бидэнд хаалга онгойлгож өгөөд өөрөө жолоочийн суудалд суулаа. Мэдээж тэр сууна. Тэр бол миний хүлээн зөвшөөрөх хамгийн сайн жолооч. Хэрэгтэй цагтаа аюултай газраас үргэлж холдуулж чаддаг.

"Босс оо? Гурвуулахнаа явна гэдэгтээ итгэлтэй байна уу? Өөр хүмүүс авч явах хэрэггүй юу?" Кеган санаа зовсон янзтай асуулаа.

Бид гурвуулаа байгаа нь үнэн ч тэр хэний тухай ярьж байгаагаа мартсан бололтой.

"Би бол хамгийн шилдэг мафийн бүлгэмийн толгойлогч, Кеган." хэмээн намайг өөрөөрөө бахархахад Лорензо над руу дооглосон янзтай хараад нүдээ эргэлдүүлэх нь тэр. "Тэр болоод түүний залуус бүхий л амьдралаа сүйрүүлэхийг хүсэхгүй л байгаа бол надад ямар нэгэн зүйл хийж чадахгүй гэж бодож байна."

Кеган хөхрөн инээгээд толгой сэгсэрсээр машинаа асаалаа. Энэ чинь зөвхөн үнэн. Ямартай ч би энэ амьдралаас хэдийн холдсон ч гэлээ дахин босс байх мэдрэмж сайхан байна.

Энэ залуу үнэхээр хараал идсэн хол амьдардаг учир бид удаан замд удаан явах нь. Хажуу тийш Лорензо руу харвал тэр гүн бодолд дарагджээ.

"Тэгэхээр дүүтэй минь ямар нэг зүйл болоо юу?" Тийм ээ, би тэдний яриаг бага зэрэг сонссон.

Тэр хүндээр санаа алдчихаад инээмсэглэн толгой сэгсрэв. "Тэр залуус шиг сайн биш ээ. Тэр бол галзуу эмэгтэй."

"Чи надад тэрнийг нэг удаа түүнийг эрэгтэй гэж хэлснийх нь төлөө над руу яг ваар шидэх гэж байхад нь хэлж байсан."

Бид дурсамжаа бодон инээлдлээ. Люсиана үнэхээр өгзөгний өвчин байсан юм шүү. Гэхдээ л тэр гайхалтай дүү хэвээрээ.

"Үнэндээ... миний амьдралд дүү чинь байгаагүй бол би юу хийх байснаа ч мэдэхгүй байна."

Тэр дахиад л гүн бодлууддаа живчихлээ. Яг л дөнгөж дурласан хөвгүүн шиг. Мэдээж тэр гэр бүл нь хажууд нь байхгүй бол сул дорой болчихдог. Ялангуяа Люсианаг. Тэд үргэлж л хамт байдаг. Би тэднийг хамт байгааг харах бүрдээ... Розалинатай байсан үеээ эргэн дурсдаг. Би түүний талаар бодож болохгүйгээ мэдэх ч бүхий л жижигхэн зүйлс надад түүнийг сануулж байна.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now