Chapter 11

6.5K 435 18
                                    

Жейсоны талаас:

Өглөөг маш завгүй эхлүүллээ. Би ийм байхыг үзэн яддаг.

Ширээн дээрээ суун бичиг баримтаа янзалж байтал хувийн утас минь дуугарав. Завгүй байсан тул хэн гэдгийг нь харалгүй шууд авлаа. 

"Байна уу?"

"Жейсон. Зион байна. Бидэнд асуудал гарлаа, залуу минь." Зион бол миний аавын талын үеэл. Бидний аавууд хамтарч их ажил хийдэг байсан тул бид хоорондоо үнэхээр дотно. Бас тэр ингэж хэлж байгаа бол энэ асуудал үнэхээр чухал гэсэн үг.

Би суудлаасаа босон нүүрээ гараараа дарлаа. Хэрэв Зион залгаж байгаа бол энэ яав ч энгийн асуудал биш. Би энэ асуудалд оролцохыг хүсэхгүй байна. Би хэдийн нэг...хайртай хүнээ алдчихсан шүү дээ. Би өөртөө иймэрхүү асуудлаас хол байна гэж амалсан. 

"Юу ч байсан Зион, би энэ асуудалд оролцохыг хүсэх-" 

"Сонсооч Жейсон. Энэ удаа бидэнд алдах зүйл байхгүй. Чи хариуцлага хүлээхгүй бас удирдагч болохгүй бол хүмүүс дуртай байхгүй л байх. Тэр үед түүний нас барсан нь чамд хүндээр туссаныг мэдэж байна л даа-"

"Зион-"

"Гэхдээ чи энийг хийх хэрэгтэй. Чамайг одоо ч түүнийг санаж байгааг мэдэж байна. Гэхдээ тэр бүхэн чинь одоо өнгөрсөнд үлдсэн. Чи бидэнд хэрэгтэй байна, залуу минь."

Би уурлан юу ч хамаагүй авч шидэхийг хүснэ. Тэр яаж надад энэ бүхнийг сануулж чадав аа? Бүх зүйл 2 жилийн өмнө болж өнгөрсөн ч яг л өчигдөрхөн мэт санагдана. Бүх зүйл, бүх хүн нүд ирмэхийн зуур л үгүй болж...

"....Сонсооч, Жейсон.... Энэ тухай бодоод үзээрэй, гуйя. Би чам руу дараа залгая." гэж хэлчихээд тэр утсаа таслав.

Би гүнзгий санаа алдсаар суудалдаа суулаа. Би чадахгүй... Би чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж тэр амьдрал руу буцаж чадахгүй...

Би суудлаасаа босон гарах хаалга руу явлаа. Надад агаар хэрэгтэй байна. 

Хаалга онгойлгоход харин төсөөлөөгүй хүн зогсож байв.

"Babygirl?" хэмээн би гайхан асуулаа. Би түүнийг энд өдөр бүр харсан ч баяртай байх ч тэр энд юу хийж яваа юм бол?

.............................................. (Үүнээс цаашхи үйл явдалыг мэдэж байгаа гэж бодоод алгаслаа.)

"Жейсон Моурс яг одоо хаалгаа тайл! Эсвэл би эвдээд орно шүү." 

Хүлээгээрэй! Би энэ хоолойг таних юм байна. Би babygirl-оо доош буулгаад үүд рүү явлаа.

My babygirl [Mongolian]Wo Geschichten leben. Entdecke jetzt