Chapter 45

3.8K 273 73
                                    

Жулиа-ын талаас:

Жэйсон тийм байдалтай ирсэнээс хойш нэг хоног өнгөрч байна. Тэрний биеийн байдал ноцтой биш байгаа нь сайн хэрэг ч санаа минь зовохоо болихгүй л байна. Тэр ярьж чадаж байгаа, нүдээ ч нээж чадаж байгаа. Гэхдээ цаг минут тутам унтаж байгаа. Гэсэн ч түүнд санаа минь зовж байгаа тул хажуунаас нь холдож чадахгүй л байна. Хэдий бидний харилцаа таагүй байгаа ч би түүнийг асрах л болно. Түүний ийм байдалтай байгааг харчихаад зүгээр сууж чадахгүй нь.

Рик эмч өнөөдөр эрт ирээд түүнийг үзчихээд явсан. Daddy-ын хувьд ноцтой зүйл байхгүй ч гэсэн шарх ходоодтой нь маш ойрхон байгаа тул сайн амарч, хэвтэрийн дэглэм сахих хэрэгтэйг хэлсэн. Бас би Лорензогийн өмнө гэмшиж байна. Би тэрний гарыг гүвдрүү болтол базчихсан. Магадгүй хумсаа ч шигтгэсэн байж магадгүй. Гэхдээ тэр нөхцөл байдалд надад өөр арга байгаагүй. Жэйсон дотор шархаа цэвэрлүүлээд өвдөлтөндөө зовиурлан унтаад өгчээ. Би аажуухан түүний дэргэд очоод

"Daddy" хэмээн зөөлхөн шивнээд түүний нүүрийг илбэнэ. Тэр унтаж байхдаа их тайван харагдаж байгаа нь миний санааг бага ч гэсэн тайвшруулж байна. Би түүнд одоо ч уурлаж байгаа ч ингээд ч болов түүнтэй ойр байгаадаа баярлаж байна. Тэр бага зэрэг хөрвөөн нүдээ нээлээ. Их бага нээсэн ч гэсэн намайг хангалттай харж чадах хэмжээнд.

"Би чамд хайртай." Түүний дөнгөж нүдээ нээнгүүтээ л ийн хэлсэнд догдолсон ч санаа минь зовсон хэвээрл байна шүү дээ.

"Би мэднээ, хонгор минь. Одоо буцаад ун-"

"Би чамд хайртай." Тэр энэ удаа илүү тод хэлсэнд би түүн рүүгээ инээмсэглээд энэ залуу намайг хичнээн жаргалтай болгодог талаар бодоод амжив. 

Түүнийг босохоор дээш өндийсөнд би яаравчлан түүний мөрөн дээр даран болиуллаа. 

"Эмч чамайг хэвтэрийн дэглэм сахих хэрэгтэй гэсэн." Тэрнийг дахиад өөрийгөө өвтгөчих вий гэсэндээ санаа минь их зовж байлаа.

Хэсэг хугацаанд тэр юу ч дуугаралгүй зүгээр л над руу ширтсээр байсанд би улайж орхив. Гэхдээ энэ харц юу өгүүлнэ вэ? ... Хүсэл тачаал?

"Э-энэ юу вэ?" Би түүнээс аажуухан холдох гэхэд тэр намайг гараас минь татан өөрийнхөө дэргэд унагаж орхив. Тэр өөрийгөө өвтгөх нь байна шүү дээ.

"D-Daddy, та амрах хэрэгтэй!"

Би түүнийг өөрөөсөө холдуулах гэж хичээж байхдаа үнэхээр маш их хатуу зүйл мэдрэв. Миний гар Daddy-гийн...

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now