Chapter 17

6.5K 421 17
                                    

Жулиа-ын талаас:

Бид түүний BMW-д суун хаашаа ч юм явна. Тэрний машин үнэхээр үнэтэй харагдаж байна. Яахав, тэр юм чинь аргагүй л дээ.

"М-Ммм. Та үнэхээр сайхан машинтай юм, Daddy." Тэр зам руугаа анхаарсан хэвээр байх ч над руу нүднийхээ булангаар харж байхыг нь би анзаарав. 

Тэр жуумалзаад миний гуяан дээр гараа тавиад "Баярлалаа babygirl. Таалагдаж байна уу?" 

Түүнийг миний гуянаас үе үе зөөлөн базахад хацар минь ягаарна. Түүний гар үнэхээр дулаахан бас том юм. Энэ бүхэн минийх байгаад итгэмээргүй юм. 

"Т-Тиймээ, Daddy. Үнэхээр... Бид хаашаа явж байгаа юм?" хэмээн ярианы сэдэв өөрчлөхийг хичээлээ. Харин түүний гар гуяыг минь илж явсаар улам дээшлэв. Би бага зэрэг цочирдсон ч хөдөлж ч чадахгүй нь. Бас миний гижиг хүрээд байна. 

"Чшш,baby. Чи харах болно оо. Би бүх зүйлийг чамд зориулж-"

"D-Daddy. Т-Таны гар-"

Тэр миний дотоожны гаднаас үрээд байна. Тэр юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа юм уу эсвэл мэдсэн ч зогсоохыг хүсэхгүй байгаа юм уу мэдэх юм алга. Ямартай ч өнөөх гижиг хүрсэн мэдрэмж улам ихсэж би хөлөө бага зэрэг хавчлаа. 

Тэр үүнийг анзааран гараа буцаан жолоон дээрээ тавив. Харин түүнийг гараа авсан даруйд хүйтэн мэдрэгдэж түүний дулааныг дахин үгүйлнэ. Тэр яагаад зүгээр л үргэлжлүүлж болоогүй юм бэ?

"Уучлаарай, baby. Би дахиж ийм зүйл хийхгүй ээ. Амлаж байна." гээд зам руу харсан чигээр хэлэв. Тэр тийм ч сайнгүй сонсогдсон учир хэр нухацтай байсныг мэдэхгүй юм. 

"Та зүгээр л үргэлжлүүлэх хэрэгтэй байсан юм!" хэмээн би өөрөө өөртөө бувтнаад гараа зөрүүлэн суулаа. Цонх руу харцаа чиглүүлвэл цонхны тусгалд түүний жуумалзах харагдав. 

***

"Бид ирчихлээ, babygirl." 

Би эвшээлгэсээр удаанаар нүдээ нээлээ. Яваад л,яваад л байсан учраас би унтчихаж. Тэр ер нь юу төлөвлөөд байгаа юм бэ? 

Тэр буугаад машинаа тойрч ирээд миний талын хаалгыг онгойлгож өглөө. Би ядраагүй гэвэл худлаа хэлсэн болох биз. Энэ үнэхээр сайхан нойр байсан. 

"Гүнж минь, босоорой. Daddy-гаа чамд зориулж юу бэлдсэнийг хармааргүй байна гэж үү?" 

Шуудхан л нүдээ нээлээ. Би одоо болтол бага зэрэг ядарсан хэвээр байгаа ч тэр энэ бүхнийг хийх гэж шаргуу ажилласан шүү дээ. Дээш түүн рүү харвал тэр нэг гараа машины дээвэр дээр нөгөө гараа хаалган дээр тавин над руу үл ялиг хөмсөгөө өргөн харна. Бурхан минь, тэр яг одоо үнэхээр дур булаам харагдаж байна. 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now