Chapter 38

4.5K 364 27
                                    

Жулиа-ын талаас:

Бид ойр зуурын юм ярилцан инээлдсээр гал тогооны өрөөнд хүрч ирэв. Гэхдээ өрөөнд орж ирээд харсан зүйл минь намайг зог тусахад хүргэсэн юм. Daddy нэг гараа халаасандаа хийж харин нөгөө гараараа Розалинаг тэвэрчээ. Надад хардах мэдрэмж төрөөд явчих чинь. 

Тэр миний арагш ширтэх бөгөөд одоо болтол юуг буруу хийгээд байгаагаа ухаараагүй харагдах бөгөөд харин ч нүдэнд нь уур хилэн үзэгдэнэ. 

"Өхх, чамайг харах сайхан байна. Розалина бид хоёр зууш бэлдэх гээд байж байлаа." гэсээр түүнийг улам өөртөө наана. 

Тэр яагаад ийм үйлдэ хийгээд байгаа юм бэ? Надад яг л би түүний хувьд хамгийн эхэнд байх хүн биш юм шиг л санагдана. Эсвэл би хэзээ ч энэ эмэгтэйг орлож чадаагүй юм уу? 

Нүдэнд минь нулимс хурах нь мэдэгдсэн ч би хүчээр үүнийгээ барив. Уйлах хэрэггүй шүү дээ. Магадгүй-магадгүй тэр зүгээр л түүнтэй нөхөрсөг хандаж байгаа байх. 

"Би одоо өөрийнхөө ажлыг хийхээр явлаа." Майкыг над руу ойртон ийн шивнэхэд Daddy-гийн архирах мэт дуу сонстов. Тэр магадгүй намайг сонсоогүй л гэж бодож байгаа байх гэхдээ энд байгаа бүх хүмүүс хангалттай сонссон.

Майк гарахын өмнө Daddy болон Розалинад ёслоход Daddy түүнийг нүд садгалгүй ширтэнэ. Майкыг гарсаны дараа daddy гараа Розалинагын бүсэлхийн дээрээс авахад Розалинагын нүүрэнд гайхсан төрх илэрсэн ч удалгүй хэвийн болон хөргөгч рүү зүглэв.

"Ж-Жэйсон түр я-ярилцаж болох уу?" хэмээн би түүнээс асуулаа. Тэр хариу хэлэлгүй зүгээр л намайг даган зочны өрөөнд орж ирэв.

"Чи я-яагаад надад маргааш энд үдэшлэг болно гэдгийг хэлээгүй юм бэ?" Би түүнээс асуучхаад доош харан хуруугаараа оролдоно. 

"Над руу хар." Тэр ийн тайвнаар хэлсэнд би дээш түүн рүү харав.

"Чи үүнд анхаарах хэрэггүй, Babygirl. Чи өрөөндөө байж хэлсэнийг минь хийхэд л болно." Тэр ийн хэлээд гараа халаасандаа хийлээ.

Би харин ууртай мөн гайхсан харцаар түүн рүү ширтэнэ. Энэ бүгд шударга бус байна. Энэ байшин дахь бүх хүн тэнд байна гэдэгт би мөрийцсөн ч бэлэн байна. 

Би гараа энгэртээ зөрүүлээд "Гэхдээ Daddy, энэ чинь шударга бус!" Би бага зэрэг чангаар гомдоллов. Түүний царайны огцом өөрчлөгдөн уурласан төрхтэй болоод ирсэнд нэг л таагүй уур амьсгалтай болчих нь тэр. Тэр над руу ойртон алхсаар би ардаа байсан ширээнд тулан зогслоо. 

"Залуу хатагтай дахиад над руу дуугаа өндөрсгөвөл шийтгүүлнэ гэж мэдээрэй!" Тэр ийн нухацтайгаар урууланд минь шүргэх шахан хэлэв.

Дахиад л бүгд шударга бус байна. Эхлээд, тэр намайг өөрийн ажилдаа туслуулахыг тэр ч байтугай ажлын өрөөндөө орохыг ч зөвшөөрдөггүй. Харин одоо тэр намайг үдэшлэгт битгий анхаар гэж байна. Бас тэр түрүүн Розалинаг бараг л тэвэрч байсан! Энэ бүгд ямар чөтгөр нь вэ?

"Чи яагаад Розалинатай тийм ойр байсан юм?" хэмээн би шивнэх төдий асуув.

Харин тэр жуумалзан "Чи хардаа юу?"

Би нүдээ эргэлдүүлэн түүнийг цээж рүү нь түлхэсэн ч энэ залуу яг л хана мэт огтхон ч хөдөлсөнгүй.

"Би огтхон ч хардаагүй. Зүгээр л найз залуу минь яагаад миний санаа зовох хэрэггүй гэсэн эмэгтэйтэй тийм байдалтай байсанд гайхаж байна!" Гэж хэлчхээд би дахин доош харав.

Тэр миний толгойн ар хэсгээс бариад үсийг минь хойш татан намайг өөр лүүгээ харуулах нь тэр. Гэхдээ энэ үйлдэл нь огтхон ч өвтгөхгүй байна. Харин ч түүний энэ үйлдэл надад таалагддаг.

"Тийм зүйл харах сайхан биш байгаа биз?" Тэр шүдээ зуун нүдэнд нь гал авалзсаар хэлэв.

Тэр ямар чөтгөрөө...? Тэрнийг Майк бид хоёрыг харсан л гэж битгий хэлээрэй!

"Т-тэр зүгээр л надад тусласан, Жэйсон. Бидний дунд юу ч болоогүй." Намайг ийн шивнэхэд тэр алгуурханаар намайг тавив.

Тэр гараа буцаан халааслаад "Би огтхон ч тэр талаар дурсаагүй. Гэхдээ babygirl, би одоо хэлчихэе. Найзууд нэгэндээ хэзээ ч тэгэж хүрдэггүй юм.

Би гараа зөрүүлээд "Тэгвэл чи яагаад Розалинад тэгэж хүрсэн юм?" Хэмээн буцаан дайрлаа. Тэр амаа жимийн дахин шүдээ зуух нь харагдана.

Тэр хоолойгоо засах хүртэл бидний дунд анир чимээгүй үүссэн байв. "Миний өмнө хэлсэнчлэн чи маргааш орой өрөөндөө байна. Өрөөнөөсөө гарах талаар бодохгүй байсан нь чамд дээр шүү."

"Намайг ойлгосон уу?" Тэр ийн асуусан ч би зүгээр л чимээгүй байв.

Тэр гараа бэлхүүсээр минь ороон тэврээд өгзөгнөөс минь чангаар базлах нь намайг дуу алдуулахаар чанга байв.

"Би.намайг.ойлгосон уу?.гэж.асуусан.гүнж ээ!" Тэрээр шүдэн завсраараа сийгүүлэн хэлэв.

Харин би ичингүйрэн толгой дохиход тэрээр дахин өгзөгнөөс минь чангаар базсан ч энэ удаа би амжин амаа дарав.

"Үгээ ашигла, хонгор минь!"

"Т-тийм ээ..."

"Тийм ээ, юу?"

"...Тийм ээ, daddy."

***
Hey all my lovers 💜
Удаан хугацаанд уулзсангүй шүү. Та нар минь сайн байсан биз дээ. Ийм удаан алга болсонд уучлаарай. Тэгээд үргэлж хамт байсанд баярлалаа. Хэцүү үеүдийг та нарын урмын үгсээр л давж гарч байсан шүү. Бас ийм удаан хугацааны дараа ийм богино хэсэг байгаад уучлаарай.
Цаашдаа илүү идэвхитэй байна аа. (Бүр үг ч эвлэхээ байж 😂)

Хайртай шүү 💜 Эллэ

My babygirl [Mongolian]Onde as histórias ganham vida. Descobre agora