Chapter 53

3.3K 294 67
                                    

Жулиа-ын талаас:

Яагаад гэдгийг мэдэхгүй ч би сэрэхдээ их хачин мэдрэмжтэй сэрэв. Бас хачин зүүд. Бодох төдийд л нүүр минь халуу дүүгэн хачин болов. 

Цаг өглөө эрт байгаа ч энэ харшийн бүх хүн өдийд босчихсон байгаа гэдэгт итгэлтэй байна. Байзаарай, би daddy-ын хувцасыг өмсчихсөн байна уу даа? Яаж? Хачирхалтай л юм. Гэхдээ энэнээс илүү daddy өнөөдөр намайг болзоонд урьсан нь илүү анхаарлыг минь татна. Үнэндээ үнэхээр их догдолж байна. Түүнтэй уулзсанаас хойш бид ганцхан удаа л болзсон. Би түүнийг санаж байна. Тэр тэгж бодохгүй байгаа ч гэсэн.. 

Би орноосоо босон усанд ороод зөөлөн тарвасын үнэртэй биеийн тос түрхэв. Цайвар өнгийн загварлаг жинсэн өмд, дээрээс цагаан топ. Мөн л адил тарвасны зөөлөн үнэртэй үнэртэнг цацаад цагаан сувдан ээмэг чихэндээ зүүлээ. Би одоо ч хаана бас хэзээ бидний болзоо болохыг мэдээгүй л байна. 

Бэлэн болоод өрөөнөөсөө гарахад daddy-гийн ажлын өрөөний өмнө 2 том биетэй хамгаалагч зогсож байгаа харагдав. Би тэдэн рүү дөхөн хажуугаар нь зөрөн орох гэхэд тэдний нэг нь намайг нэг муу өд шиг л өргөөд холдуулчихав. 

"Босс, уулзалттай байхад хэнийг ч дотогш оруулж болохгүй гэж тушаасан. Чамайг ч бас." 

Daddy яагаад намайг өрөөндөө оруулахыг хүсэхгүй байгаа юм бэ? Тэнд Розалинаг байхгүй байгаа л гэж найдаж байна. Хэрэв тийм биш бол би түүнд маш их уурлах болно доо. 

"Уулзалт нь хэр удах вэ?" 

" 1 цагийн өмнө эхэлсэн. Удахгүй дуусах байх. Бид боссд ирсэнийг чинь хэлнээ." 

Би толгой дохин буцаж алхаж байгаад огцом эргэн харав. Тэд хурдхан харцаа буруулан, улайсан хацраа нуухыг оролдоно. Тэднийг миний өгзгийг харж байгааг мэдсэн юм аа. 

"Та нар тэрнийг яагаад Босс гэж дууддаг юм? 

"Учир нь бид түүнд ажилладаг. Тэр бидний босс"

"Зөвхөн тэрнээс болж уу?"

"Яахав, зөвхөн энэ ч биш. Тэр бидний мафи-" Хажууд нь зогсох залуу түүний гэдэс рүү цохисонд тэр яриагаа дуусгаж чадсангүй. Би үүнд нь нүдээ эргэлдүүлэн галтогоо руу явлаа. Энэ залуус хүнтэй яриа өрнүүлж сураагүй л байна даа. 

Би хүмүүсийн хөгжилтэйгөөр ярилцах дууг сонсоод тэндээ гацчихав. Тэнд daddy-гийн ээж болон Розалина байсан юм. Тэдний над руу ингэж ширтэж байгаагаас харвал би тэдний анхаарлыг сарниулчихсан бололтой. Жэйсоны ээж үргэлүжлүүлэн цайгаа уух ч Розалина над руу үхлийн харц шидэлнэ. Энэ хүүхэнд ямар асуудал байгаа юм бэ?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 18, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now