Chapter 35

5.2K 319 6
                                    

Жулиа-ын талаас:

Удалгүй доороос Жэйсоны ээж биднийг оройн хоолоо ид хэмээн дуудуулав. Би daddy-г ажлынхаа өрөөнд юу хийдгийг мэдмээр байсан ч дахиад хүлээх хэрэгиэй бололтой.

Доошоо бууж байх үед түүний над руу харах харц нь араас минь төөнөж байв. Тэр одоо болтол уурлаад байгаа юм уу? Намайг үргэлж Розалинагийн тухай гомдоллохыг анзаараагүй юу? Магадгүй хангалттай чанга байгаагүй байх л даа.

Биднийг хоолны өрөөнд орж ирэхэд бүгд суудлаа эзэлсэн байх ба зөвхөн биднийг л хүлээж байв. Розалинагийн хажуу талын суудал хүнгүй байх бөгөөд тэр daddy-г хажууд нь суухыг дохино. Гэхдээ тэр суухгүй л дээ... эсвэл суух юм уу?

Би түүнийг яахыг нь хүлээн байтал тэр түүний хажууд очоод суучихсанд үнэхээр их уур минь хүрэв. Тэр яагаад үргэлж ингэдэг юм бэ? Эхлээд тэр надад хайртай гэж хэлсэн. Гэтэл одоо өмнөх хайртынхаа дэргэд очоод суучихлаа. Би үнэхээр түүнийг үргэлжлүүлэн хайрлах эсэхээ бодох хэрэгтэй бололтой...

Би хошуугаа унжуулсаар daddy-гийн өөдөөс харсан суудалд очин гараа зөрүүлэн суув. Тэр над руу 'хошуугаа унжуулахаа боль' гэсэн харцаар харах ч би больсонгүй. Надад одоо түүнийг намайг шийтгэж, алгадах эсэх хамаагүй. Тэр хүсэх л юм бол хэзээ ч хамаагүй намайг алгадаж чадна. Үнэндээ би ч тэрэнд нь дуртай байх болно.

Ширээн дээр өрөөтэй байх хоолнуудыг харах төдийд өнөө их уур бухимдал маань хийсэн одов. Энэ яг л диваажин шиг юм... Розалинагаас бусад нь. Би толгойгоо сэгсрэн хэрэггүй бодлоо зайлуулчихаад хоол руу гараа сунгатал

"Чи юу хийгээд байгаа юм?" гэх Розалинагийн дуу гарав. Тэр над руу муухай харах бөгөөд би шуудхан л хийж байсан зүйлээ болин барьж байсан халбагаа төмсний нухшан дотроо орхилоо. Хүн болгон над руу харж байна. Daddy руу харвал тэр над руу жуумалзаж байх бөгөөд энэ үнэхээр ичмээр зүйл болчлоо.

"Чамайг энэ гэр бүлийн талаар хэр их мэдэхийг чинь мэдэхгүй ч бид хооллохын өмнө залбирдаг!" хэмээн Розалина хэлэв. Тэр намайг ичгүүртэй байдалд оруулах гэж л оролдож байна. Би эвгүйхэн хоолойгоо засаад хажуудаа суух Люсианагийн гараас атгалаа. Залбирал дуусч бүгд хоолоо идэж эхлэхэд Лорензо

"Үнэхээр их баярлалаа хатагтай нар аа. Энэ их амттай хоолыг бидэнд хийж өгсөнд." гэж хэлэв.

"Өө, бидэнд баярлах хэрэггүй дээ. Розалина л ихэнхийг нь хийсэн. Тэр үнэхээр сайн эхнэрийн чадвартай шүү. Одоо л би Жэйсон яагаад түүнтэй гэрлэсэнийг харж байна." хэмээн Жэйсоны ээж хэлэв. Түүнийг ингэж хэлсэнд сэтгэл минь өвдөж байв. Түүний зөв л дөө. Розалинад сайн эхнэр байх чадварууд байна. Надад биш.

My babygirl [Mongolian]Dove le storie prendono vita. Scoprilo ora