Chapter 48

2K 211 42
                                    

Жулиа-ын талаас: 

Наталиагийн өрөө бараг л хажууд нь байж шүү дээ. Яг тулаад ирсэн бага зэрэг сандарч, санаа зовж байна шүү. Тэр намайг ийм олон хоног өнгөрчхөөд байхад өмнө нь ирсэнгүй гэж уурлавал яах билээ? Үнэндээ би daddy болон тэрний өмнөх харилцаанд санаа зовсоор өнгөрсөний талаар хэсэг зуур мартаж орхиж.

Би хаалгыг нь аажуухнаар гурав тогшоод хаалгыг нээн орвол Люсиана инээн сууж байв. Тэрнийг энд байна гэж бодоогүй тул бага зэрэг гайхах нь тэр. 

"Жулиа, чамайг ирсэнд баяртай байна." хэмээн түүнийг тэврэхэд би ч мөн зөрүүлэн чангаар тэвэрлээ. Наталиагийн орны дэргэд Ава ч мөн суугаа харагдав. Тэднийг бүгдийг нь харсандаа би туйлын баяртай байна. 

"Ава! Наталиа!" хэмээн тэдэн дээр очиход 

"Жужу" гэсээр Авагийн өхөөрдөм хоолой намайг илүү их инээмсэглүүлж байлаа. Наталиа ч мөн намайг чанга тэврэн инээмсэглэж байгаа нь гайхалтай хэрэг. Тэрний шарх нь бодсоноос минь гайгүй байгаад би илүү тайвшрав. Тэрнийг шатаар унасан болохоор их хүнд байгаа байх хэмээн санаа зовж байсан юм. 

"Ямархуу байна даа, охин минь?" хэмээн түүнээс асуунгаа оронд нь буцаан хэвтүүлээд Люсианагийн хажууд суулаа. 

"Зүв зүгээр. Эмч намайг маргааш эмнэлэгээс гарч болно гэсэн. Магадгүй өнөөдөр ч юм уу?" хэмээн тэр гэрэлтсэн инээмсэглэлээр инээх нь тэр.

"Шарх нь тийм ч хүнд байгаагүй ээ. Тэр маань үнэхээр азтай охин шүү." хэмээн Люсиана хэлэв. 

Тиймээ, тэрний зөв. Тэр үнэхээр азтай. Би түүнд дөхөн хоёр бяцхан гарнаас нь атгаад

"Баярлалаа, бяцхан гүнж минь. Чи миний амийг аварсан." Тэрний тэр их зоригтой үйлдэлийг бодох төдийд л нулимс цийлэгнээд байв. Тэр над шиг нэгний төлөө өөрийгөө эрсдэлд оруулаад, ингэж гэмтсэн шүү дээ. 

"Бас намайг уучлаарай. Илүү эрт ирж чадаагүйд..."

"Зүгээр дээ, нагац Жулиа. Би таныг яг одоо ирсэн байгаад чинь л баяртай байна." 

.

.

.

"Үнэндээ би нагац Жэйсон та хоёрыг гэрлэхийг хүлээж тэсэхгүй нь ээ." 

Бид хэсэг зуур ярилцан алхсан бөгөөд сэдэв сүүлдээ энэ яриа руу орчихов. Би өөрийгөө түүнтнй гэрлэж байгаагаар төсөөлөх төдий л ичиж байна. Гэхдээ хэрэв бид гэрлэвэл тэр албан ёсоор миний нөхөр болно. Харин би түүний эхнэр. Бид нэг нэгэндээ илүү их анхаарал халамж үзүүлээд л...

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now