Chapter 6

8K 450 7
                                    

Би алимны бялуу болон зайрмагаа идэж байхдаа харцаа үе үе Daddy-руу гүйлгэнэ. Би босоод түүний өөдөөс харсан суудалд суулаа. Энэ нь бидэнд ярилцахад илүү амар байсан юм. Одоогоор түрүүний бага зэргийн үл ойлголцолоос хойш бид үг дуугараагүй л байна. Би түүнийг шарвин болон гахайн мах идэхийг нь харан сууна.

Тэр яг л ямар ч зүйлсийг урж тасдаж чадахуйц хурц шовх эрүүтэй. Түүний уруул... уруулан дээрх шүүсээ долооход уруул нь үнэхээр ягаан яг л үнсээд-

"Бяцхан охин минь?"

Тэрний намайг дуудах дуунаар л бодлоосоо салан түүн рүү биширсэн харцаар харж байгаагаа анзаарлаа.

"Өхх. З-За?"

Тэр алчуур аван амаа арччихаад түүнийгээ доош тавиад
"Харж байгаа зүйл чинь таалагдаж байна уу?" хэмээн жуумалзан асуулаа.

Мэдээж. Таалагдаж байна. Тэр яг л бурханы гараа гарган урласан бүтээл гэлтэй.

"Ммм, Б-Би-"

"Зүгээр дээ, гүнж минь. Би юу гэх гээд байгааг чинь мэдэж байна." гэж их л өөртөө итгэлтэйгээр хэллээ. Тэр над руу яг л ямар нэгэн зүйл хайх мэт ихэд удаан ширтэв.

"Өөрийнхөө тухай яриач, гүнж минь."

Би хэсэг зуур бодлоо. Би түүнд юу ярих хэрэгтэй вэ? Миний амьдрал үнэхээр уйтгартай. Бас миний тухай мэдчихээр сонирхолтой зүйл үгүй шүү дээ.

"Тэгэхээр, Би бол айлын ганц. Ээжтэйгээ цуг амьдардаг. Миний дуртай өнгө ягаан. Бас би өчигдөрхөн л 18 хүрсэн."

Тэр илт хөмсөгөө зангидан над руу хараад "Энэ чиний клубт байсан шалтгаан уу?"

"Би тийшээ явахыг хүсээгүй ч найзууд маань хөгжилтэй байх болно гэсээр намайг дагуулж явсан юм. Би байнга үдэшлэг болон тиймэрхүү газар луу яваад байдаггүй." гэж дуржигнуулан хэллээ.

Харин тэр зүгээр л толгой дохиод хоолноосоо бага зэргийг аван иднэ.

Өхх. Үгүй ээ. Одоо тэр намайг гэнэн уйтгартай охин гэдгийг мэдчихлээ шүү дээ. 

"Тиймээс л аав чинь зурган дээр байдаггүй юм байна." гэх түүний үг яг л мэдэгдэл шиг сонсогдоно.

Би аавынхаа тухай ярих дургүй. Учир нь түүнийг нас барсанд би үргэлж өөрийгөө буруутгадаг. Энэ тухай бодох нь намайг өвтгөдөг.

"Ү-Үгүй ээ. Тэр 2 жилийн өмнө нас барчихсан юм. Тэр үед би 16 настай байсан. Сургууль руугаа явахаар зам хөндлөн гарч байсан юм. Энэ бүхэн нүд ирмэхийн зуур л болсон. Аз гэхэд хэцүү ч аав минь надаас хэдхэн алхамын цаана явж байсан юм..."

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now